Хайх

Бурхан болсон ч Холливуудад буянаа үлдээсэн зохиолчид

Бурхан болсон ч Холливуудад буянаа үлдээсэн зохиолчид

Стиг Ларссоноос Роберт Ладлэм хүртэл

Text: Buro.Mongolia


Амжилтанд хүрсэн зохиолуудаар олон кино хийдэг ч үзэгч, уншигчид тэр болгон зохиолчдын талаар мэддэггүй билээ. Гэтэл олон ном зохиол, бичсэн эзнээ нас барсаны дараа амжилтанд хүрсэн байдаг. Тэдний тухай товчхон түүвэр бэлтгэлээ

 

Агата Кристигийн "The Monogram Murders" нэртэй ном 500 мянган хувь зарагдаж, шилдэг борлуулалттай номоор шалгарч байжээ. Энэхүү зохиолоор Fox компани хоёр ч кино хийсэн ба нэгийг нь Мортен Тильдум найруулсан билээ. Тэд мөн богино хэмжээний цувралууд ч гаргасан юм. Гэвч зохиолч маань 85 орчим насандаа өөд болсон юм.

Бурхан болсон ч Холливуудад буянаа үлдээсэн зохиолчид (фото 1)

"The Girl With the Dragon Tattoo" цуврал номын зохиолч Стиг Ларссон 2004 онд нас барсан ч есдүгээр сард нь Knopf хэвлэлийн газар түүний "The Girl in the Spider's Web" номыг гаргаж эхний долоо хоногтоо л 200 мянгаас илүү хувь борлуулжээ. Тэрхүү зохиолоос Sony компани нэг ангит кино хийсэн бол Стиг Ларссоны төрлөх нутаг Шведэд Луун шивээст охины тухай гурван ангит цуврал гараад зогсохгүй, телевизийн Миллениум гэх телевизийн цуврал кино гарсан билээ. 

 Бурхан болсон ч Холливуудад буянаа үлдээсэн зохиолчид (фото 2)

Зохиолч Харпер Ли хэдий нас бараагүй ч хараа, сонсголын бэрхшээлтэй 89 настай тэрээр сүүлийн 50 жилийн хугацаанд ном бичээгүй юм. Гэвч энэ зун түүний "To Kill a Mockingbird" цуврал, "Go Set a Watchman" зэрэг номнуудыг нь HarperCollins хэвлэлийн газар худалдаанд гаргасан ба тус хэвлэлийн компанийн хамгийн хурдан борлуулагдсан зохиол болжээ.

Бурхан болсон ч Холливуудад буянаа үлдээсэн зохиолчид (фото 3)

Зохиолч Йен Флеминг 1964 онд нас барсан ч 1970 оноос зохиолууд нь худалдаанд гарч 50 жилийн турш түүний нэр Бондын кинонууд дээр гарсан юм. Кино нь ч номны борлуулалтыг нэмэгдүүлж өгсөн бизээ. 2006 онд Даниэл Крейгийн "Casino Royale" гарснаас хойш Флемингийн 1953 зохиол нь шилдэг борлуулалтын жагсаалтанд орсон байдаг.

Зохиолчдын бүтээлийг цааш үргэлжлүүлэн бичиж, тэдний байр суурийг эзлэж чадсан хүмүүс ч байдаг ажээ. Жишээ нь Бондын зохиолуудын нэгийг бичсэн Жеффри Дивер болон Роберт Ладлэмын нэг зохиолыг бичсэн Эрик Ван Ластбадерыг нэрлэж болно. Винс Флинн 2013 онд нас барсан ч түүний "Mitch Rapp" зохиолыг Кайл Мисс " The Survivor" хэмээн шинэчлэн бичиж New York Times-ийн аравдугаар сарын шилдэг борлуулалттай номын жагсаалтын нэгт орж байжээ.

цааш үзэх