Хайх

“Taxi Driver” кино 40 жилийн ойгоо тэмдэглэж байна

“Taxi Driver” кино 40 жилийн ойгоо тэмдэглэж байна

Мартин Скорсезегийн бүтээл

Text: Г.Тэмүүлэн


Зураг:

Анх 40 жилийн өмнө дэлхий нийт Роберт Де Нирог Мартин Скорсезегийн “Taxi Driver” кинонд Трэвис Биклийн дүрээр харж байсан билээ. Түүний бүтээсэн дүрээр кино ертөнцөд мөнхөрсөн энэхүү гайхалтай бүтээл Tribeca кино наадмын өмнө дахин үзэгчдийн хүртээл боллоо

"Taxi Driver" кино анх дэлгэцэнд гарснаасаа хойш жинхэнэ сонгодог кино бүтээл болж чадсан. Мөн уг кино Каннын кино наадмын шүүгчдээс Golden Palm шагнал хүртэж байсан бөгөөд үзэгчдийн таашаалыг хүлээсэн бүтээл болсон билээ. Одоо ч энэхүү киноны үзэгчдэд өгдөг хүчтэй мэдрэмж арилаагүй бөгөөд жилээс жилд фенүүд нь нэмэгдсээр байна.  

Tribeca кино наадмын өмнөхөн энэхүү киног дахин дэлгэцэнд гаргасан ба энэ үеэр тусгай хэлэлцүүлэг болжээ. Кино хэлэлцүүлэгт Роберт Де Ниро, Жоди Фостер, Сибилл Шепард болон кино зохиолч Пол Шредер мөн найруулагч Мартин Скорсезе нар оролцсон байна. Түүнчлэн Нью-Йоркийн кино наадмын хөтөлбөрийн дарга хийж байсан Кэнт Жонс зөвлөгөөний удирдагчаар ажиллажээ.

 “Taxi Driver” кино 40 жилийн ойгоо тэмдэглэж байна (фото 1)“Taxi Driver” кино 40 жилийн ойгоо тэмдэглэж байна (фото 2)


Taxi Driver киноны дууг хүлээн авч сонсоцгооё

цааш үзэх