Хайх

Майкл Фассбендер, Алисия Викандер нарын тоглосон "The Light Between Oceans" киноны трейлер гарлаа

М.Л Стедманы зохиолоос сэдэвлэсэн

Text: Buro.Mongolia


Зураг:

Гэрэлт цамхаг бүгдэд зам заадаг ч харин тэнд амьдардаг хүмүүст асуудал тулгарвал юу туслах бол?

Зохиолч М.Л.Стедманы бестселлер номоос сэдэвлэн бүтээсэн "The Light Between Oceans"  утга уянгын кино нь гэрэлт цамхагийн харуул хийдэг Том (Фассбендер) болон түүний гэргий Изабель (Викандер) нарын амьдралын тухай өгүүлнэ. Киноны үйл явдал Дэлхийн I дайны дараах цаг үед өрнөдөг. Тэд эх газраас алслагдсан арал дээр амьдрах бөгөөд шөнө бүр хар дарж зүүдлэнэ. Хэрэв Томын аймшигт зүүднүүд дайнаас үлдсэн дурсамжуудтай нь холбоотой бол, эхнэр Изабель хүүхэдтэй болж чадахгүйдээ шаналан зовно. Нэгэн удаа тэд далайн эрэг дагуу хөвөх завьнаас нялх хүүхэд, амьсгал хураасан эрэгтэйн хамт олно. Тэд мэдээж хэрэг охиныг өсгөхөөр шийддэг ч, тэднийг юу хүлээж байгааг энэ үед тааварлах ч үгүй. Трейлерээс харахад, биднийг олон нууцлаг, ээдрээтэй зүйлс хүлээж байгаа бололтой. 

цааш үзэх