Хайх

“Sex Education” цувралын төгсгөлийн бүлэг дээрх онцлох төрхүүд

“Sex Education” цувралын төгсгөлийн бүлэг дээрх онцлох төрхүүд

Text: Buro.Mongolia


Удаан хугацааны турш хүлээлт үүсгээд байсан “Sex Education” цувралын дөрөвдүгээр бүлэг цацагдаж, үзэгчдийн хүртээл боллоо. Тус цувралын өнгө үзэмж, дүрүүдийн хувцаслалт 1980-аад оний хэв маягийг өөртөө шингээж өгснөөрөө онцлог ба шинэ бүлэг цацагдах бүрд дүрүүдийн хувцаслалт үзэгчдийн ярианы сэдэв болдог билээ. Энэ удаагийн бүлэгт костюм дизайнераар ажилласан Даниелла Пирман “Цувралын маань дүрүүд бүгд өөрсдийн гэсэн онцлогтой учир илүү шинэлэг байлгах үүднээс жүжигчид, найруулагч, зохиолч нартай тус бүр ярилцаж байж загваруудаа бүрдүүлсэн. Винтэж дүр төрхийг хадгалсан хэр нь орчин үеийн загваруудыг харуулах гэж их хичээсэн шүү” хэмээжээ. Ийнхүү төгсгөлийн бүлэг дээр гарсан шинэлэг, содон төрхүүдийг онцлон хүргэж байна.


Загварын хатан хаан Руби Мэтьюз

Тод шар өнгийн хүрэм болон намирсан урт үсээр тодорхойлогдох Руби Мэтьюз энэ удаагийн бүлэгт хамгийн шилдэг дүр төрхийг бүрдүүлж чаджээ. Түүний өмссөн солонгон өнгийн гутал, цэцгэн хээтэй даашинзнууд, тод улаан өнгийн твид хослол нь цувралыг гэрэлтүүлж байлаа. Мөн тэрээр өмссөн хувцас бүртэйгээ ижилхэн өнгөтэй аксесуар зүүж, хувцаслалтаа илүү тодруулж өгч байв.

“Sex Education” цувралын төгсгөлийн бүлэг дээрх онцлох төрхүүд (фото 1)
“Sex Education” цувралын төгсгөлийн бүлэг дээрх онцлох төрхүүд (фото 2)
“Sex Education” цувралын төгсгөлийн бүлэг дээрх онцлох төрхүүд (фото 3)

Хар өнгө болон Мэйв Уйали

Цувралын бусад дүрээс ялгаатай нь Мэйв Уйалигийн хувцаслалт ихэвчлэн хар өнгөнөөс бүрдсэн. Хар шилэн трико, савхи болон мини юбка нь түүний голлох хувцаслалт юм. Мөн түүний өмссөн төмөр тоноглолтой арьсан ковбой гутлыг дурдахгүй байж болохгүй биз ээ.

“Sex Education” цувралын төгсгөлийн бүлэг дээрх онцлох төрхүүд (фото 4)
“Sex Education” цувралын төгсгөлийн бүлэг дээрх онцлох төрхүүд (фото 5)
“Sex Education” цувралын төгсгөлийн бүлэг дээрх онцлох төрхүүд (фото 6)

Өнгө алагласан Эйми Гиббс

Амьтдын хээтэй хувцас, гялтганасан цоглог өнгөнүүдийг хослуулах дуртай Эйми Гиббсийн аксесуарууд үзэгчдийн анхаарлыг ихээхэн татаж байна. Түүний зүүсэн сувдан зүүлт, хээтэй хүзүүний алчуур, чимэглэлтэй обруч болон эрвээхэй дүрстэй үсний хавчааруудыг онцлох нь зүйтэй. Өмнөх бүлгүүдэд тэрээр ихэвчлэн деним хувцаслалтаар дүр төрхөө бүрдүүлж байсан бол энэ удаад мини твид даашинзыг түлхүү өмсжээ.

“Sex Education” цувралын төгсгөлийн бүлэг дээрх онцлох төрхүүд (фото 7)
“Sex Education” цувралын төгсгөлийн бүлэг дээрх онцлох төрхүүд (фото 8)

Этгээд төрхийг бүрдүүлэгч Эрик Эфионг

Цувралын хамгийн онцлох үзэгдэл бол Эрик Эфионгийн неон өнгийн нүдний будалт байсан билээ. Тэрээр үс болон хувцасны өнгөө ч мөн ижилхэн болгож этгээд, өвөрмөц төрхийг бүрдүүлж өгч чадсан юм. Мөн түүний өмссөн цэцэгтэй шар хантааз загвар сонирхогчдын дунд эрэлт ихтэй байгаа гэнэ.

“Sex Education” цувралын төгсгөлийн бүлэг дээрх онцлох төрхүүд (фото 9)
“Sex Education” цувралын төгсгөлийн бүлэг дээрх онцлох төрхүүд (фото 10)
“Sex Education” цувралын төгсгөлийн бүлэг дээрх онцлох төрхүүд (фото 11)

Эбби болон Айша

Дөрөвдүгээр бүлэг дээр шинээр нэмэгдсэн дүрүүд болох Эбби болон Айша нарын хувцаслалтыг дурдахгүй байхын аргагүй. Эббигийн өмссөн нил ягаан өнгийн хиймэл арьсан цамц, олон өнгийн цуглуулга болсон цув, цэцгэн хээтэй торон хар цамц зэрэг нь ягаан үстэй нь гайхалтай сайхан зохицож байв. Айшагийн өмссөн бүдэг шар болон ногоон өнгийн ажилчны конбинзон, лусын дагина мэт цэнхэр өнгийн гялалзсан даашинз зэрэг нь үзэгчдийн харцыг булаагаад амжжээ.

“Sex Education” цувралын төгсгөлийн бүлэг дээрх онцлох төрхүүд (фото 12)
“Sex Education” цувралын төгсгөлийн бүлэг дээрх онцлох төрхүүд (фото 13)
“Sex Education” цувралын төгсгөлийн бүлэг дээрх онцлох төрхүүд (фото 14)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх