Хайх

Шинэ найруулагч: Натали Портманы бүтээсэн шинэ киноны трейлер

"A Tale of Love and Darkness"

Text: Buro.Mongolia


Зураг:

Израйлийн алдарт зохиолч Амос Озын амьдралыг харуулсан намтарчилсан кино

Натали Портман энэ удаад найруулагчийн суудалд суухын зэрэгцээ мөн киноны гол дүрд тоглож нэгэн зэрэг хоёр үүрэг гүйцэтгэж байна. "A Tale of Love and Darkness" кино нь израйлийн зохиолч, сэтгүүлч Амос Озын хүүхэд насыг харуулсан намтарчилсан кино юм. Тэрээр Араб-Израйлийн зөрчилдөөнийг шийдвэрлэхийг уриалж байсан анхны хүмүүсийн нэг юм. Амос Оз Палестины газар нутаг дээр хоёр улс байгуулснаар энэхүү зөрчилдөөнийг шийдвэрлэнэ гэж үзэж байсан.
Портманы найруулсан энэхүү бүтээл нь өнгөрсөн жилийн Канны кино наадамд танилцуулагдсан ба наймдугаар сарын 19-нд АНУ-д нээлтээ хийхээр болжээ. Натали Портманыг хэр найруулагч вэ гэдгийг энэхүү трейлерээс цухас ч болов харцгаая.

цааш үзэх