Хайх

3 Охин хамтлаг болон дуучин Б.Сарантуяа нарын “Сүлд модны наадам” дууны клип цацагдлаа

3 Охин хамтлаг болон дуучин Б.Сарантуяа нарын “Сүлд модны наадам” дууны клип цацагдлаа

Text: Э.Цовоо


Монголын хамгийн алдартай поп охидын хамтлагийн нэг бол 3 Охин. Тэд шинэ жилийн баярыг тохиолдуулан “Winter Love Songs” төслийнхөө хүрээнд одоогоос 20 орчим жилийн өмнө цацагдаж байсан хэр нь одоо ч сонсогчдын сэтгэлд хоногшсон бүтээлүүдийг шинэчлэн дуулж шүтэн бишрэгчдэдээ бэлэг барилаа. Тус төсөлд бид бүгдийн сайн мэдэх “Өвлийн хайрын дуу”, “Зүрх чам руу”, “Цаснаас түрүүлж үнсээч”, “Сүлд модны наадам”, “Шинэ жил” зэрэг дуунууд багтсан бөгөөд өнөөдөр тэдний Монгол улсын гавьяат жүжигчин, Зууны манлай дуучин Б.Сарантуяатай хамтран дуулсан “Сүлд модны наадам” дууны клип цацагдлаа.

Жил бүр айл гэрт шинэ жилийн сэтгэл догдлом дулаан уур амьсгал нэмдэг “Сүлд модны наадам” дууны хөг аялгууг 1962 онд хөгжмийн зохиолч С.Гончигсумлаа нэрт дуучин Б.Зангадын хоолойнд тааруулан зохиож байсан түүхтэй. Тэгвэл 3 Охин хамтлагийн гишүүд болон дуучин Б.Сарантуяа нар тус дууг давтагдашгүй тансаг яруухан хэв маягаар төгөлдөр хуурч Т.Пүрэвсүхийн хамтаар дахин шинээр амилуулсан байна.

Ингээд тэдний уянгалаг аялгуугаар чихийг тань мялаах “Сүлд модны наадам” дууг хамтдаа сонсоцгооё.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх