Хайх

"BTS" хамтлаг Youtube тавцанд шинэ рекорд тогтоолоо

Nicki Minaj-тай хамтарчээ

Text: Бюро 24/7


Зураг:

Өмнөд Солонгосын BTS хамтлагийн "Idol" дууны клипийг 24 цагийн дотор 56 сая хүн үзэж, Youtube тавцанд шинэ амжилт тогтоолоо. Өмнө нь уг рекордын эзнээр дуучин Тейлор Свифтийн 2017 онд гаргасан "Look What You Made Me Do" дуу тодорч байсан юм. Түүнчлэн BTS хамтлаг "Idol" дуугаа хоёр хэлбэрээр гаргасан бөгөөд өөр хувилбараа Nicki Minaj-тай хамтран бүтээжээ. Мөн Эд Ширан, Лиам Пейн нар BTS хамтлагийн уран бүтээлүүдийг сонсох дуртай байдгаа Instagram хуудсаараа дамжуулан илэрхийлсэн байна.

Дашрамд дурдахад 2013 онд байгуулагдсан BTS хамтлаг нь 2017 оны тавдугаар сард Billboard Music Awards-аас "Top Social Artist" шагналыг хүртсэнээр энэ ёслолоос шагнал авсан анхны Солонгос хамтлаг болсон юм. Үүний дараа есдүгээр сард "Love Yourself: Her" цомгоо гаргаснаар маш олон амжилт бий болгож, түүгээрээ олон рекордыг эвдсэн билээ.

 

 

 

Сэтгэгдэл бичих

цааш үзэх