Хайх

BURO. Playlist: The Colors хамтлагийн "Бид Нар" шинэ цомог

Text: Б.Энххүслэн


Дэлхий нарнаас хамгийн хол оршиж байдаг зургаадугаар сарын 22-ны өдрийг нар буцсан өдөр гэж тооцдог. Тэгвэл The Colors хамтлаг яг л энэ өдөр “буцсан нарыг нөхөх” "Бид Нар” шинэ цомгоо дэлгээд байна. Энэ бол тэдний гаргаж буй хоёр дахь студийн бүрэн хэмжээний цомог бөгөөд нийт 13 дуунаас бүрджээ. Одоогоор дижитал хэлбэрээр цацагдсан байгаа тус цомгоороо тэд хос пянз гаргахаар мөн төлөвлөсөн байна. Пянзны хувьд энэ жилийн долоодугаар сарын сүүлчээр хэвлэлтээс гаран бэлэн болох гэнэ.

"Бид Нар" цомог нь The Colors-ын 2018 оноос буюу таван жилийн өмнөөс хийж эхэлсэн, тэдний архивд хадгалагдаж байсан дуунуудын нийлбэр юм. Тухайлбал, урьд шөнө видео клиптэйгээр цацагдсан “Zugeer suuh minii byasalgal” дууны үгийг 2018 оноос хойш бичсэн ба саяхан хийж дуусгасан байна. “Яг л одоо цаг нь ирсэн юм шиг санагдаад цацахаар шийдсэн” хэмээн The Colors хамтлагийн ахлагч, гитарчин, дуучин Г.Тогтуун энэхүү дууныхаа талаар цухас хуваалцсан юм. Мөн тэрээр "Шинэ цомог бидний урьд урьдын гаргаж байсан бүтээлүүд шиг баяр хөөртэй биш, харин илүү гунигтай талдаа болсон" гэлээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх