Хайх

Хөгжмийн ертөнцөд шинэ нэр: Mitski

Хөгжмийн ертөнцөд шинэ нэр: Mitski

Нью-Йорк –Токио

Text: Buro.Mongolia


Зураг:

Бид та бүхэнд хөгжмийн ертөнцөд гарч ирж байгаа хамгийн тод, шинэлэг уран бүтээлчдийг танилцуулсаар байгаа. Энэ удаа сүүлийн хэдэн сар шуугиан тариад байгаа Mitski-гийн шинэ цомгийн дуунуудаас сонсоцгооё

Япон гаралтай Нью-Йоркийн дуучин Mitski нь сүүлийн хэдэн сард гарч ирсэн хамгийн онцгой шинэ уран бүтээлч болж байна. Түүний "Puberty-2" нэртэй шинэ цомгийг хүлээсэн хүмүүс олон байсан бөгөөд Rolling Stones сэтгүүл Mitski-г "Заавал сонсох ёстой 10 шинэ уран бүтээлч"-ийн тоонд багтаасан бол саяхан тэр "Хамгийн тод, залуу инди рок уран бүтээлч"-ээр шалгарсан юм. Гэхдээ тэрээр амжилтанд хүрэх гэж нэлээд урт хугацааг туулсан билээ. Тодруулбал, "Puberty-2" цомог нь түүний дөрөв дэх цомог юм.

Mitski-гийн улам алдартай болж байгаа шинэ цомогт хуучны уран бүтээлээс тусгагдсан байдаг. Тэр дундаа өмнөх "Bury Me At Makeout Creek" (2014) цомгийнх нь панк аялгуу мэдрэгддэг. Мөн видео клипүүд нь 1950-аад оны хэв маягтай болжээ. Япон болон Америк гаралтай тэрээр "Your Best American Girl" дуундаа Америк хүний амьдралын хэв маягт нийцэхийг хичээдэг талаар дуулдаг бол, "Happy" дуунд аз жаргалын эрэлд гардаг. Магадгүй тун удахгүй Mitski маш том од болох байх. За ингээд түүний дуунуудаас хүлээн авч сонсоцгооё.

цааш үзэх