Хайх

Хөгжмийн ертөнцөд шинэ нэр: Night Flowers

Хөгжмийн ертөнцөд шинэ нэр: Night Flowers

Лондонгоос гаралтай инди-квинтет

Text: Buro.Mongolia


Зураг:

Бид хөгжмийн ертөнцөд шинэ, сонирхолтой хамтлаг дуучдыг үргэлжлүүлэн хайсаар байгаа. Тэгвэл энэ удаад Night Flowers нэртэй английн инди хамтлагийг онцолж байна

Night Flowers хамтлаг нь хэдэн жилийн өмнөөс хөгжмийн гараагаа эхэлсэн ч анхны бие даасан цомгоо гаргаж арай амжаагүй яваа. Одоогийн байдлаар тэд хэд, хэдэн демо бичлэгүүдээ л танилцуулсан байгаа юм. Night Flowers хамтлаг таван гишүүнтэй бөгөөд тааламжтай, хөнгөн инди дуунуудыг дуулж, Токио хотын метронд видео клипээ хийжээ. Мөн тэд шинэ гарсан сингл бүрээ зөвхөн "Bandcamp" сайт дээр тавиад зогсохгүй пянз хэлбэрээр давхар гаргадаг. Энэхүү хамтлагийн намуухан, dream pop хэв маягтай романтик гитарын хөгжим бүхий дуунууд нь канадын Best Coast, Wild Nothing эсвэл Waves зэрэг хамтлагуудыг бага зэрэг санагдуулж мэдэх юм.

Night Flowers хамтлаг энэ долоо хоногт Дэрен Топлисын найруулсан "Glow In the Dark" нэртэй цоо шинэ клипээ танилцуулсан байна. Клипний үйл явдалд хамтлагийн дуучин София Петит оройн цагаар Токио хотоор зугаалж, дуу дуулан зүгээр л цагийг тааламжтайгаар өнгөрүүлнэ. Мөн долоодугаар сарын дундуур тэд "Glow In the Dark" дуугаа бие даасан сингл болгон гаргахаар төлөвлөжээ. Ямартаа ч, тэдний бие даасан цомгийг хүлээх зуураа дуунуудыг нь сонсоцгооё.

цааш үзэх