Хайх

MTV 1990-ээд онд зориулсан суваг нээж байна

MTV 1990-ээд онд зориулсан суваг нээж байна

Өнөөдөр

Text: Buro.Mongolia


Зураг:

Одоо 1990-ээд оны хүүхдүүд өсч том болж, залуу Бритни Спирс, Курт Кобейн нарыг санан дурсацгаах боллоо. Тэгвэл тэдэнд MTV телевиз онцгой анхаарал хандуулжээ

Сүүлийн хэдэн улирлын гол тренд бол яах аргагүй 1990-ээд он байсан. Энэ тренд ойрын хэдэн жил үргэлжилж ч магадгүй байгаа. Унтлагын мэт нимгэн даашинзууд, чокер, хатуу жийнс, Бритнигийн анхны уран бүтээлүүд буцаад моодонд орлоо. Тэгвэл XX зууны сүүлийн арван жилийн энэхүү трендийг зөвхөн загварын орднууд дагаад зогсохгүй, MTV телевизийн удирдлагууд ч мөн анхааралдаа авчээ. Тэд саяхан 1960, 1970, 1980-аад оны дуу хөгжимд зориулсан VH1 Classiс сувгийг дахин шинэчлэх болсноо зарласан. Тодруулбал, өнөөдрөөс эхлэн тус сувгийн оронд 1990-ээд онд зориулсан MTV Classic суваг гарахаар болжээ. Энэхүү сувгаар бидний дуртай байсан дуу хөгжим, клипнүүдээс гадна, цуврал кинонууд, цэнгээнт нэвтрүүлгүүд цацагдана. MTV телевизийн зүгээс энэхүү төсөлд зориулж тизер видео танилцуулсан байна. Уг видеонд Бритни Спирс, Курт Кобейн, Дэвид Боуи, "Beavis and Butt-Head" зэрэг бидний хүүхэд насандаа үздэг байсан бүхий л зүйлс харагдана.

MTV Classic суваг анх 35 жилийн өмнө гарч байсан "Hour One" нэвтрүүлгээр эфирээ нээх болно.

цааш үзэх