Хайх

Ай Вэйвэй цагаачдыг дэмжихээр Дани дахь үзэсгэлэнгээ хаахаар шийджээ

Ай Вэйвэй цагаачдыг дэмжихээр Дани дахь үзэсгэлэнгээ хаахаар шийджээ

Шинэ хууль батлагдсан учраас

Text: Б.Амина


Зураг:

Данийн Засгийн газар цагаачдын үнэт зүйлсийг хураах тухай хууль гаргасанд Ай Вэйвэй дургүйцлээ илэрхийлэн Копенхаген дахь үзэсгэлэнгээ хаалаа

Ай Вэйвэй өөрийн эсэргүйцлээ Instagram хуудсаараа дамжуулан мэдэгдсэн бөгөөд мөн үзэсгэлэнгийн зохион байгуулагч Йенс Фауршу түүнтэй санал нэгдэн уг шийдвэрийг нь бүрэн дэмжсэн гэдгийг дурджээ. Түүний "Ruptures" нэртэй үзэсгэлэн 2015 оны гуравдугаар сард нийтэд дэлгэгдсэн ба 2016 оны дөрөвдүгээр сар хүртэл гарахаар төлөвлөгдсөн байсан аж. Ай Вэйвэй өөрийн нийгмийн сүлжээ хуудсуудаа ихэвчлэн дүрвэгсдэд тулгарч буй асуудлуудыг хөндөх зорилгоор ашигладаг билээ. Тэрбээр дүрвэгсэд завиар явж хүрдэг Лесбос арал руу болж буй үйл явдлын гэрч болж туслахаар өөрийн биеэр очсон байна.

Дашрамд дурдахад уран бүтээлчид Европын улс орнуудын эрх баригчид, дүрвэгсэд, цагаачдын эрх чөлөөг хязгаарлаж байгаад эсэргүйцлээ илэрхийлсээр байна. Энэ долоо хоногт граффити зураач Бэнкси Лондонд мөн өөрийн шинэ бүтээлээрээ дамжуулж, Францын Засгийн газрыг шүүмжилсэн юм. 

#lesvos

Фото опубликовано Ai Weiwei (@aiww)

цааш үзэх