Хайх

Брэдли Купер найруулж, Леди Гага гол дүрд нь тоглосон кино гарна

Брэдли Купер найруулж, Леди Гага гол дүрд нь тоглосон кино гарна

“A Star Is Born”

Text: Buro.Mongolia


“A Star Is Born” киноны шинэчилсэн хувилбарыг жүжигчин Брэдли Купер найруулж, гол дүрд нь Леди Гага тоглохоор болжээ

Анх 1937 онд нээлтээ хийж байсан "A Star Is Born" киноны шинэчилсэн хувилбар гарна гэсэн цуурхал гараад удаж байсан. Тэгвэл хэдхэн цагийн өмнө Warner Bros кино компаниас тус киног хийхээр болсныг албан ёсоор батлалаа. "A Star Is Born" кино нь Брэдли Куперийн найруулах гэж байгаа анхны бүтээл болж байгаа ба Леди Гага гол дүрд нь тоглохоор болжээ. Харин киноны зураг авалт ирэх оны эхээр Калофорнид эхлэх юм байна.

Түүнчлэн Леди Гага тус кинонд зориулж дуу зохиох бөгөөд өөрөө дуулах гэнэ. Дашрамд дурдахад, тэрээр сүүлийн хэдэн жилд өөрийн жүжигчний карьерт илүү анхаарал хандуулах болсон. Тэрээр одоогийн байдлаар "Sin City: A Dame for Kill", "American Horror Story" зэрэг кинонуудад тоглоод амжсан юм.

 

 

цааш үзэх