Хайх

Букерын шагналын нэр дэвшигчдийн жагсаалт гарлаа

Букерын шагналын нэр дэвшигчдийн жагсаалт гарлаа

Ялагчийг зургаадугаар сарын 14-нд тодруулна

Text: Buro.Mongolia


Зураг:

Олон улсын Букерын шагнал 2017 оны нэр дэвшигчдээ зарлалаа. Энэхүү жагсаалтанд Матиас Энар (Франц), Давид Гроссман (Израиль), Рой Якобсон (Норвеги), Дорти Норс (Дани), Амос Оз (Израиль), Саманта Швеблин (Аргентин) гэх зургаан зохиолч оржээ.

Уг жагсаалтанд багтсан зохиолч, орчуулагч нар тус бүрдээ 1,000 фунт стерлинг авах юм. Харин ялагч 50,000 фунт стерлингийн эзэн болох бөгөөд шагналын мөнгийг орчуулагчтай хувааж авдаг байна.

Энэ жилийн Букерын шагналтанг ирэх зургаадугаар сарын 14-нд Лондон хотын Виктория ба Альберт нарын музейд болох ёслолын зоогийн үеэр тодруулах болно.

цааш үзэх