Хайх

Burning Man-ы зохион байгуулагчид инфлюенсерүүдийн эсрэг байр сууриа илэрхийллээ

Burning Man-ы зохион байгуулагчид инфлюенсерүүдийн эсрэг байр сууриа илэрхийллээ

Арга хэмжээг сурталчилгаа, хувийн ашиг сонирхлын зорилгоор ашиглахгүй байхыг хүсжээ

Text: Бюро 24/7


Зураг:

Burning Man-ы ерөнхий захирал Мариан Гудэлл Блэк Рок элсэн цөлд зохион байгуулагддаг уг арга хэмжээний (тэрээр Burning Man бол фестиваль биш харин арга хэмжээ гэдгийг онцолсон юм) соёл аажмаар өөрчлөгдөж байгаа бөгөөд энэ нь түүний сэтгэлийг гонсойлгож байгаа талаар дурджээ. Тодруулбал компаниуд тасалбар болон хоноглох байр зэрэг бүхнийг багтаасан багцыг хүмүүст санал болгож, мөн олон дагагчтай инфлюенсерүүд Instagram-д сурталчилгаа байршуулахаар тохиролцож байгаа нь тус арга хэмжээний мөн чанар, үнэт зүйлд нийцэхгүй байгаа гэдгийг хэлсэн байна. Мөн тэрээр Burning Man нь тав тух, глэмпингтэй ямар ч хамааралгүй болохыг тодотгон, ийм төрлийн багц худалдан авахгүй байхыг уриалахын зэрэгцээ инфлюенсерүүдийг өөрсдийн ашиг сонирхол, нэр хүндийг өсгөх зорилгоор арга хэмжээг ашиглахгүй байхыг хүсжээ.

Невада мужийн Блэк Рок элсэн цөлд жил бүр зохион байгуулагддаг Burning Man арга хэмжээ нь нийт долоо хоногийн турш үргэлжилдэг бөгөөд энэ үеэр хүмүүс өөрийн гэсэн хууль дүрэмтэй, зохиомол ертөнц бүтээж, өөрийн хүч чадлаар "амьд үлдэх" шаардлага гардаг. Мөн энд мөнгө болон автомашин ашиглахыг хатуу хориглодог бөгөөд оролцогчид хоол хүнсээ өөрсдөө бэлтгэж, эд зүйлсийг хоорондоо солилцож эсвэл үнэгүй авч болдог байна.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих