Хайх

Coachella 2019 наадамд дуулах уран бүтээлчид тодорлоо

Coachella 2019 наадамд дуулах уран бүтээлчид тодорлоо

Childish Gambino, Ариана Гранде, Tame Impala, BLACKPINK ба бусад

Text: Бюро 24/7


Зураг:

Coachella 2019 хөгжмийн наадамд оролцох уран бүтээлчдийн нэрсийн жагсаалтыг тус наадмын зохион байгуулагчид хэдхэн цагийн өмнө албан ёсоор зарлалаа. Энэ жил Childish Gambino, Ариана Гранде ба Tame Impala хамтлаг Coachella 2019 наадмын гол уран бүтээлчдээр тодорчээ. Мөн Өмнөд Солонгосын BLACKPINK охидын хамтлаг, Жанель Монэ, Билли Айлиш, Diplo, Blood Orange болон бусад олон хамтлаг, дуучид оролцохоор болсон нь албан ёсны зурагт хуудаснаас харагдаж байгаа юм.

Дэлхийн томоохон хөгжмийн фестивалиудын нэгт тооцогддог Coachella наадам энэ жил 20 дах жилийнхээ ойг тэмдэглэх гэж байна. Энэ жил тус наадам уламжлал ёсоор Калифорни мужийн Индио хотод 2019 оны дөрөвдүгээр сарын 12-14 ба 19-21 хооронд буюу хоёр амралтын өдрүүд дараалж зохион байгуулагдах болно. Coachella 2019 наадмын тасалбар маргаашаас эхлэн наадмын албан ёсны вебсайт дээр худалдаанд гарна.

Сэтгэгдэл бичих

цааш үзэх