Хайх

Домогт ABBA хамтлаг виртуал аялан тоглолт хийнэ

Домогт ABBA хамтлаг виртуал аялан тоглолт хийнэ

2019 онд

Text: Buro.Mongolia


Зураг:

Шведийн алдарт ABBA хамтлаг орчин үеийн залууст "Dancing Queen" гэж юу болохыг харуулах гэж байна! Тодруулбал тус хамтлагийн гишүүд тун удахгүй виртуал аялан тоглолт хийнэ гэдгээ мэдэгджээ.

Саяхан хамтлагийн гишүүд болох Бенни Андерссон, Агнета Фельтског, Бьорн Ульвеус, Анни-Фрид Лингстад нар продюсер Саймон Фуллер болон Universal Music Group-тэй хамтарч ажиллахаар болсон байна. Тэд орчин үеийн дэвшилтэт технологи ашиглан виртуал аялан тоглолт хийхээр шинэ төсөл боловсруулж байгаа аж. Тоглолтод хамтлагийн гишүүдийн нүүр царайг тусгай холограмын тусламжтайгаар бүтээж, амьд хөгжимтэй хослуулан тоглох болно. Энэхүү технологийн шийдэл нь залуу үеийнхэнд домогт ABBA хамтлагийг илүү дэлгэрэнгүй танилцуулах зорилготой юм.

ABBA хамтлаг энэхүү аялан тоглолтоо 2019 онд хийхээр төлөвлөж байгаа ч одоогоор тодорхой хугацаа заагаагүй байгаа юм. "Бидний нүүр царайг дижитал хувилбарт шилжүүлэхэд тодорхой хэмжээний цаг хугацаа шаардагдах болно" гэж Бенни Андерссон ярьжээ.

 

 

цааш үзэх