Хайх

Энэ өдрийн видео: “War for the Planet of the Apes” киноны тизер

2017 оны долоодугаар сарын 14-нд нээлтээ хийнэ

Text: Buro.Mongolia


Зураг:

20th Century Fox кино компанийн танилцуулсан “War for the Planet of the Apes” киноны анхны тизерийг хүлээн авч үзэцгээе

"Planet of the Apes"-ийн гуравдугаар анги болох "War for the Planet of the Apes" киноны энэхүү богино бичлэгт бичнүүдийн удирдагч Цезарь аюул ирж байгааг анхааруулна. Тэрээр "Тулаан эхлэхээс өмнө та нар явах ёстой. Дайн аль хэдийнэ эхэлсэн" гэж хэлэх нь сонсогддог.

Мэтт Ривзийн найруулсан энэхүү шинжлэх ухааны уран зөгнөлт киноны үйл явдалд бичнүүд маш хэрцгий хурандаагаар ахлуулсан хүмүүсийн армитай тулалдах болно. Энэ дайнаас Цезарь ба түүний төрөл мөн дэлхийн хүмүүсийн цаашдын ирээдүй шийдэгдэнэ.

"War for the Planet of the Apes" киноны дэлхийн нээлт 2017 оны долоодугаар сарын 14-нд төлөвлөгджээ.

цааш үзэх