Хайх

Галь Гадот “Wonder Woman” киноны шинэ ангийн зураг авалт хийгдэж дууссаныг мэдэгдлээ

Галь Гадот “Wonder Woman” киноны шинэ ангийн зураг авалт хийгдэж дууссаныг мэдэгдлээ

2020 онд нээлтээ хийнэ

Text: Buro.Mongolia


Зураг:

Жүжигчин Галь Гадот өөрийн Instagram хуудсаараа дамжуулан "Wonder Woman 1984" киноны зураг авалт хийгдэж дууссаныг мэдэгдсэн байна.

Тэрээр "Бид үүнийг дахин хийж чадлаа! Wonder Woman-ы эхний ангийн зураг авалт гайхалтай байсан ч энэ удаад бүр илүү онцгой болсон байгаа. Бид гурван улсын дөрвөн өөр байршилд зураг авалтыг хийсэн. Өдөр бүр зураг авалтын талбайд ирж, энэ кинонд бүх зүрх сэтгэлээ шингээсэн зураг авалтын багийн 1,000 гишүүн бүрээр би маш их бахархаж байна" хэмээн бичжээ.

Одоогийн байдлаар кинонд яг юуны тухай өгүүлэх нь нууц байгаа ч үйл явдал 1980-аад онд Хүйтэн дайны үед өрнөнө гэдэг нь тодорхой болсон байгаа. Мөн Wonder Woman энэ удаад "Cheetah" хочит хорон санаат бүсгүйтэй тэмцэх болно.

Эргэн сануулахад найруулагч Пэтти Женкинсийн бүтээсэн DC Comics-ын алдарт супер баатрын тухай "Wonder Woman" кино нь анх 2017 онд нээлтээ хийж, дэлхийн кино театруудаас нийт 821 сая ам.долларын орлого олж байсан билээ.

Энэхүү асар амжилттай төслийн дараагийн анги болох "Wonder Woman 1984" кино 2020 оны зургаадугаар сарын 5-нд нээлтээ хийхээр төлөвлөгдсөн байна.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх