Хайх

Хамгийн өндөр цалинтай телевизийн цувралын эмэгтэй жүжигчид тодорлоо

Хамгийн өндөр цалинтай телевизийн цувралын эмэгтэй жүжигчид тодорлоо

10 жүжигчин нийт 168,5 сая ам.доллар олжээ

Text: Бюро 24/7


Зураг:

Forbes сэтгүүл телевизийн салбарын хамгийн өндөр цалинтай эмэгтэй жүжигчдийг нэрлэлээ. Уг жагсаалтыг Колумбын жүжигчин, "Modern Family" (Орчин үеийн гэр бүл) цувралын од София Вергара 42,5 сая ам.долларын орлоготойгоор тэргүүлжээ. Жүжигчин бүсгүй ийнхүү долоон жил дараалан Forbes-ын жагсаалтын нэгдүгээрт бичигдэж байгаа бөгөөд энэ жил тэрээр эрэгтэй жүжигчдээс ч цалингаараа хол тасарсан байна.

Рейтингийн хоёрдугаарт "The Big Bang Theory" (Их тэсрэлтийн онол) цувралын гол дүрийн жүжигчин Кейли Куоко жагсжээ. Тэрээр энэ жил 24,5 сая ам.долларын орлого олсон байна. Харин түүний араас "Grey's Anatomy" цувралын жүжигчин Эллен Помпео 23,5 сая ам.доллар олж хамгийн өндөр цалинтай эмэгтэй жүжигчдийн жагсаалтын гуравдугаарт бичигдлээ. Мөн уг рейтингийн эхний таван байранд Маришка Харгитей (Law & Order), Жули Боуэн (Modern Family) нар багтсан байна.

1. София Вергара-42,5 сая ам.доллар (Modern Family)
2. Кейли Куоко-24,5 сая ам.доллар (The Big Bang Thery)
3. Эллен Помпео-23,5 сая ам.доллар (Grey's Anatomy)
4. Маришка Харгитей-12 сая ам.доллар (Law & Order)
5. Жули Боуэн-12,5 сая ам.доллар (Modern Family)
6. Маим Бялик-12 сая ам.доллар (The Big Bang Theory)
7. Мелисса Рауш-12 сая ам.доллар (The Big Bang Theory)
8. Керри Вашингтон-11 сая ам.доллар (Scandal)
9. Клэр Дэйнс-9 сая ам.доллар (Homeland)
10. Поли Перретт-8,5 сая ам.доллар (NCIS)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих

цааш үзэх