Хайх

Харри Поттерын ертөнцөд ид шидийн дөрвөн сургууль нэмэгдлээ

Харри Поттерын ертөнцөд ид шидийн дөрвөн сургууль нэмэгдлээ

АНУ, Япон, Бразил, Африкт

Text: Buro.Mongolia


Зураг:

Зохиолч Жоан Роулинг шидтэний ертөнцийг өргөжүүлж, Харри Поттерын шүтэн бишрэгчдийн магнайг тэнийлгэлээ

Жүжигчин Эванна Линч буюу бидний мэдэх Полумна Лавгуд Харри Поттерын ертөнцөд дахин дөрвөн шинэ сургууль нээгдсэнийг мэдэгдлээ. Удахгүй нээлтээ хийх "Fantastic Beasts, and Where to Find Them" киноноос бид эдгээр сургуулийн тухай дэлгэрэнгүй үзэх болно. Сургуулиуд Бразил, АНУ, Япон, Африк гэх орнуудад байдаг бөгөөд Европтой оюутан солилцох хөтөлбөрөөрөө алдартай гэнэ. Ид шидийн сургуулиадаас Африкийн салбар хамгийн том нь бол Японд хамгийн жижиг нь байдаг. Харин Бразилд сурч буй бяцхан шидтэнүүд ой дунд орших жижиг сүм мэт сургуульд сурцгаадаг. Магадгүй, биднийг гайхшруулах сонирхолтой, шинэ түүх айсуй бололтой.  

Харри Поттерын ертөнцөд ид шидийн дөрвөн сургууль нэмэгдлээ (фото 1)Харри Поттерын ертөнцөд ид шидийн дөрвөн сургууль нэмэгдлээ (фото 2)

цааш үзэх