Хайх

Хатан хааны дэргэд 849 жил суух эрхтэй Albert Hall танхимын суудлыг худалдана

Хатан хааны дэргэд 849 жил суух эрхтэй Albert Hall танхимын суудлыг худалдана

2,5 сая фунтээр

Text: Buro.Mongolia


Зураг:

Лондон хотын Albert Hall концертын танхимд, хатан хааны суудлын дэргэд байрлах суудлыг 2,5 сая фунт стерлингээр худалдах гэж байна

The Telegraph сонины мэдээллэж буйгаар Albert Hall концертын танхим дахь Их Британийн хатан хааны суудлын хажууд байрладаг суудлыг 2,5 сая фунтээр худалдаалах гэнэ. Энэ нь Английн дундаж орон сууцны үнээс олон арав дахин илүү үнэ юм. Гэхдээ энэ их мөнгийг төлснөөр та 849 жилийн турш Их Британийн хатан хааны дэргэд сууж концерт үзэх эрх авах болно.

"Энэ суудал урлагт чин сэтгэлээсээ хайртай хүнд очоосой гэж бид хүсч байна. Хамгийн сүүлд ийм худалдааг арван жилийн өмнө санал болгож байсан. Тиймээс энэ бол маш ховор боломж. Энэхүү лоож нь дотроо 12 хүний суудалтай бөгөөд тайз маш гайхалтай харагддаг" гэж Harrods Estates Kensington үл хөдлөх компанийн менежер Николас Шоу хэлжээ. "Харин энэхүү лоожийг арилжааны зорилгоор ашиглах гэж буй хэнд ч худалдах ёсгүй" гэж тус концертын танхимын тэргүүн (2011) байсан Ричард Литтлон онцолсон байна.

Лондон хотод байрладаг Albert Hall нь дэлхийн хамгийн нэр хүндтэй концертын танхимуудын нэгт тооцогддог. Дашрамд хэлэхэд кино урлагийн салбарын шилдгүүдийг тодруулдаг BAFTA наадам 2017 оны хоёрдугаар сарын 12-нд яг энэ танхимд зохион байгуулагдах болно.

цааш үзэх