Хайх

Мангасууд болон том болсон хүүхдүүд \"Stranger Things\" цувралын трейлерт

Мангасууд болон том болсон хүүхдүүд "Stranger Things" цувралын трейлерт

2019 оны долоодугаар сарын 4-нд нээлтээ хийнэ

Text: Buro.Mongolia


Netflix стриминг үйлчилгээ алдарт "Stranger Things" цувралын гуравдугаар бүлгийн шинэ трейлерийг цацлаа. Бараг гурван минут үргэлжлэх видеонд гол дүрийн баатрууд өсөж том болж, шинэ дайсантай тулгарч байгаа нь харагдаж байлаа. Үйл явдал 1985 оны зун буюу өнгөрсөн улиралд болсон адал явдлаас ойролцоогоор нэг жилийн дараа өрнөх болно. Энэ удаад "Америкийн хамгийн шилдэг худалдааны төвүүдийн нэг" гэгдэх Starcourt Mall харь гарагийн мангасуудын довтолгоонд өртөнө. 

Цувралын шинэ улиралд бүх гол дүрийн жүжигчид эргэн ирэхээс гадна, энэ удаад жүжигчдийн багт Ума Турман, Итан Хоук нарын охин Майя Турман-Хоук нэгджээ. Нийт найман ангиас бүрдсэн шинэ бүлэг 2019 оны долоодугаар сарын 4-нд нээлтээ хийнэ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх