Хайх

Майли Сайрус хуримын зургуудаа нийтэллээ

Майли Сайрус хуримын зургуудаа нийтэллээ

Хосууд нууцаар хуримаа хийжээ

Text: Бюро 24/7


Зураг:

2018 оны арванхоёрдугаар сарын 23-нд дуучин Майли Сайрус жүжигчин Лиам Хемсворт нар гэрлэлтээ батлуулсан байна. Хосууд хуримын ёслолоо нууц байдлаар, зөвхөн гэр бүлийн гишүүд, дотны найз нөхдийн хүрээнд хийжээ.

Гэрлэх ёслол болсноос хэдэн өдрийн дараа дуучин бүсгүй албан ёсны Instagram хуудастаа хуримын зургуудаа нийтэлсэн байна. Майли амьдралынхаа хамгийн чухал мөчүүдийн нэгт зориулан Vivienne Westwood ордны ямар нэг илүү детальгүй, энгийн цагаан даашинз сонгосон бол Лиам сонгодог хослол, цагаан кет өмсжээ.

Майли Сайрус ба Лиам Хемсворт нар 2009 оноос болзож эхэлсэн бөгөөд 2012 онд сүй тавьж байсан ч төд удалгүй хоёр тийш болсон байдаг. Гэхдээ тэд 2016 онд харилцаагаа сэргээж, дахин сүй тавьсан юм.

 

 

 


 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих

цааш үзэх