Хайх

Мэрайя Кэри өөрийнхөө тухай цуврал хийнэ

Мэрайя Кэри өөрийнхөө тухай цуврал хийнэ

Продюсерын үүрэг гүйцэтгэнэ

Text: Buro.Mongolia


Зураг:

Дуучин Мэрайя Кэри өөрийнхөө амьдралын тухай цуврал хийж, продюсерын үүрэг гүйцэтгэх гэж буйг Deadline вебсайт мэдээллэж байна. Энэхүү намтарчилсан төслийн нэр одоогоор зарлагдаагүй байгаа ч, Starz телевизээр гарах нь тодорхой болжээ. Түүнчлэн дуучин бүсгүйн дүрд хэн тоглох нь одоогоор шийдэгдээгүй байна.

Цувралын үйл явдал 1986 онд Нью-Йорк хотноо Мэрайя Кэри дөнгөж 16 настай байх үед өрнөнө. Мэрайя уг төсөл дээр "New York, I Love You", "The Revenant" гэх зэрэг алдарт кинонуудыг бүтээж байсан найруулагч, продюсер Брэтт Рэтнертай хамтарч ажиллах юм. Харин кино зохиолыг Нина Колман бичихээр болжээ.

цааш үзэх