Хайх

Тэрс үзэлтэн, зураач Ай Вей Вейд паспортыг нь буцааж олгожээ

Тэрс үзэлтэн, зураач Ай Вей Вейд паспортыг нь буцааж олгожээ

Дөрвөн жилийн дараа


Зураг:

Хятадын эрх баригчид тэрс үзэлтэн гэгдэж байсан зураачид пасспортыг нь эргүүлэн өгч тэрбээр эх орноосоо гарах эрхтэй боллоо

Ай Вей Вей чөлөөтэй болжээ. Энэхүү баярт үйл явдлыг тохиолдуулан зураач хамгийн эхэнд Герман Улс уруу явах төлөвлөгөөтэй байгаа гэдгээ The Guardian сэтгүүлд мэдэгджээ. Дэлхийд нэр нь түгэж байгаа энэ хүн тэрс үзлээсээ биш татвар төлөөгүйн улмаас  болж паспортоо хураалгаж байсан юм. Гэвч Ай Вей Вейг өрнөөсөө гарахад түүний бүтээлийг шүтэгчид тусалсан ч эсэргүү зан нь түүнийг дөрвөн жил эх орноосоо гарах эрхгүй болгож дөнгөсөн юм. Харин зураачийн өөрийнх нь хэлж буйгаар бол эрх баригчид Ай Вей Вей-гийн үзүүлдэг  илэрхий улс төрийн шүүмжлэлт бүтээлээс нь болж түүнийг тайван байлгадаггүй гэжээ.
Тэрбээр паспорт нь үнэхээр гарт нь ирсэн гэдгийг батлан  дээрх зургийг Instagram-д нийтэлжээ.

цааш үзэх