Хайх

Pokémon Sleep: Хамгийн сайн унтаж амарсан тоглогч хождог шинэ тоглоом

Pokémon Sleep: Хамгийн сайн унтаж амарсан тоглогч хождог шинэ тоглоом

Pokémon Go тоглоомын зохион бүтээгчдийн шинэ бүтээл

Text: Бюро 24/7


Зураг:

Бид хүн бүрт таалагдах хамгийн шилдэг тоглоомыг оллоо! Тодруулбал алдарт Pokémon Go тоглоомын зохион бүтээгчид Pokémon Sleep нэртэй шинэ тоглоом танилцуулах гэж байна. Энэхүү шинэ тоглоом зарлагдсан даруйдаа аль хэдийнэ олон мянган шүтэн бишрэгчтэй болоод эхэлжээ. Хэрэв Pokémon Go тоглоомд хамгийн их гудамжаар алхаж, олон мангас цуглуулсан тоглогч хождог байсан бол Pokémon Sleep тоглоомын дүрэмд харин ч эсрэгээрээ аялж, хөдөлгөөнтэй байх ямар ч шаардлагагүй бөгөөд зөвхөн унтаж амрахад л хангалттай. Үүний тулд хөгжүүлэгчид хүмүүсийн нойрсож байгаа эсэхийг хянадаг тусгай төхөөрөмж бүтээсэн байна. Өөрөөр хэлбэл унтаж амраагүй тоглогч хожигдож, хамгийн сайн нойрсож чадсан нь ялагч болох юм.

Одоогийн байдлаар Pokémon Sleep тоглоомын талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл цацагдаагүй байгаа ч дараа жил танилцуулагдана гэдэг нь тодорхой болоод байна.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх