Хайх

Роберт Паттинсоны тоглосон \"Batman\" нийт гурван киноноос бүрдсэн нуар жанрын бүтээл болно

Роберт Паттинсоны тоглосон "Batman" нийт гурван киноноос бүрдсэн нуар жанрын бүтээл болно

Эхний кино 2021 онд гарна

Text: Бюро 24/7


Жүжигчин Роберт Паттинсон ойрын хэдэн жилүүдэд Готэм хотыг хамгаалахаар боллоо! Тодруулбал алдарт супер баатрын дүрд нэгэн цагт "Twilight" киноны од байсан Роберт Паттинсон тоглохоор болсон нь саяхан албан ёсоор батлагдсан бол одоо энэхүү шинэ "Batman" нь нийт гурван ангиас бүрдсэн төсөл болох нь тодорхой болоод байна.

Киноны найруулагч Мэтт Ривзийн хэлснээр энэхүү шинэ түүх нь нуар төрлийн кино болно гэжээ. Мөн тэрээр Бэтмен энэ удаад супер баатраас гадна мөрдөгчийн үүргийг түлхүү гүйцэтгэнэ хэмээн онцолсон юм.

Одоогоор шинэ "Batman" төслийн эхний анги 2021 онд гарахаар төлөвлөгдсөн байна.

цааш үзэх