Хайх

Twin Peaks цувралын шинэ ангиуд кино театрт гарна

Twin Peaks цувралын шинэ ангиуд кино театрт гарна

Бүх дөрвөн анги

Text: Б.Амина


Зураг:

Twin Peaks цувралын шинэ ангиуд дэлгэцнээ гарахад нэг жил гаруйн хугацаа үлдсэн ч кино театруудаар үзэгчдийн хүртээл болно гэдэг нь тохорхой боллоо

Одоогоор цуврал зураг авалтын шатандаа явагдаж байгаа ч гэлээ 2017 онд телевиз болон Netflix-ийн урын санд шилжихээсээ өмнө кино театруудаар гарахаар болжээ.

Showtime телевизийн сувгийн гүйцэтгэх захирал Дэвид Невинс Bloomberg-т өгсөн ярилцлагадаа үүнийгээ хэвлэл мэдээллийн ирээдүй гэж нэрлэлээ. "Телевиз болон кино үйлдвэрлэлийн хязгаар үгүй болж байна. Гэртээ үзэхэд зориулан хийгдсэн телевизийн шоунууд кино театруудад гарснаар үзэгчид сэтгэл хөдлөлөө хэн нэгэнтэй хуваалцах боломжтой болно. Одоо надаас олон хүн "Та үнэнээсээ ярьж байна уу? Бүх л дөрвөн анги уу?" гэж асуух байх. Бид Twin Peaks-ийн шинэ ангийг гаргасан даруйд киног театрт үзэх хүсэлтэй хүн олон ирнэ гэдэгт итгэлтэй байна" гэж ярьжээ.

 

цааш үзэх