Хайх

Версалийн ордонд хөгжмийн наадам зохион байгуулагдана

Версалийн ордонд хөгжмийн наадам зохион байгуулагдана

Залуу үеийнхэнд Францын түүх болоод орчин үеийн урлаг соёлын тухай мэдлэг олгоно

Text: Buro.Mongolia


Францын түүхэн дурсгалт газар болох Версалийн ордонд электроник хөгжмийн наадам зохион байгуулагдахаар боллоо. Versailles Electro нэртэй энэхүү наадам нь ирэх зургаадугаар сард болох ба Breakbot x Irfane, Busy P, Myd, So Mе зэрэг Францын алдартай DJ нар хөгжмөө толилуулах ажээ. Урьд нь Версалийн ордонд Хироши Сугимото, Олафур Элиассон зэрэг модерн дүрслэх урлагийн төлөөлөгчид үзэсгэлэнгээ гаргаж байсан бөгөөд энэ удаагийн хөгжмийн наадам нь залуу үеийнхэнд Францын түүх болоод орчин үеийн урлаг соёлын тухай мэдлэг олгох зорилготой гэдгийг наадмын зохион байгуулагчид онцолж байна. Versailles Electro наадмын тасалбарыг Версалийн ордны албан ёсны хуудаснаас 22 еврогоор худалдаж авах боломжтой.


Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх