Хайх

“Wonder Woman”-ы Амазон бүсгүйчүүд бодит амьдрал дээрх Олимпийн тамирчид ба тулаанчид гэдгийг та мэдэх үү?

Wow!

“Wonder Woman”-ы Амазон бүсгүйчүүд бодит амьдрал дээрх Олимпийн тамирчид ба тулаанчид гэдгийг та мэдэх үү?

Өнгөрсөн баасан гарагт Улаанбаатарт нээлтээ хийсэн "Wonder Woman" киног үзэж суухдаа Амазон бүсгүйчүүдийн хүчийг бишрэн уулга алдсан хүн байна уу? Бараг л үзэгч бүр тэдгээр гайхамшигт бүсгүйчүүдийн шүтэн бишрэгч болсон гэхэд хилсдэхгүй биз ээ. Тэд яг л бодит амьдрал дээр хэнийг ч, юуг ч хоёр хуваачих чадалтай мэт харагдсан нь зөвхөн киноны эффект биш юм. Entertainment Weekly сэтгүүлийн мэдэгдэж буйгаар Амазон бүсгүйчүүдийн дүрийг бодит амьдрал дээрх тамирчид гаргажээ.

Тодруулбал Олимпийн бобслейн ба хөнгөн атлетикийн тамирчид, цагдаагийн ажилтан, АНУ-ын кроссфитийн аварга, Шведийн мэргэжлийн тулаанч гэх зэрэг бодит амьдрал дээрх хүчирхэг бүсгүйчүүд Темишира арал дээр амьдран, Дайанагийн зэрэгцээ тэмцэлдсэн байна.

"Киноны зураг авалтад оролцож, тулалдах боломжтой юу гэх и-мэйл надад ирсэн. Би хариуд нь ‘Тийм ээ би тулалдаж чадах юм чинь кино дээр ч бас тулалдаж болох байх аа. Тиймээс би мэдээж хэрэг зөвшөөрч байна! гэж хэлсэн" хэмээн Шведийн мэргэжлийн тулаанч Мэделин Волл Байнер хуваалцжээ.

"Би амьдралынхаа 12 жилийг бэлтгэл хийж өнгөрүүлсэн тул хичнээн хүчтэй цохиулсан ч өвдөж буйгаа харуулахгүй байхыг энэ хугацаанд сурсан. Киноны зураг авалтын үеэр найруулагч надад ‘Чи өвдөж буйгаа харуулах ёстой шүү дээ' гэж хэлэхэд би ‘Үгүй ээ, би өвддөггүй! Би тамирчин хүн шүү дээ!' хэмээн хариулж байсан" гэж Мэделин Entertainment Weekly сэтгүүлд ярьсан байна.

 


АНУ-ын кроссфитийн аварга Брук Энс мөн зураг авалтын талаар сэтгэгдлээ хуваалцаж, "Зураг авалтын бэлтгэлийн талбар үнэхээр гайхамшигтай байсан. Тэнд нэг ч эрэгтэй хүн байгаагүй. Зөвхөн эмэгтэйчүүд хоорондоо барилдаж, кикбокс хийж, жадаар байлдаж, олон долоо хоногийг өнгөрүүлсэн" хэмээн хэлжээ.

Хэрвээ та анзаарсан бол Амазон бүсгүйчүүд дунд мөн Victoria's Secret-ийн сахиусан тэнгэр Даутцен Крус үзэгдсэн байгаа. Тэрээр сонгон шалгаруулалтад орсны эцэст уг кинонд тоглох эрхээ авсан бөгөөд бодит тамирчдын зэрэгцээ эрчимтэй бэлтгэл хийжээ.

 

 

 

 

 

 

 

 

Ө.Тодгэрэл

Сэтгэгдэл бичих

Цааш үзэх