Хайх

“xXx: Return of Xander Cage” киноны анхны трейлер

Тэр амьд!

Text: Buro.Mongolia


Зураг:

“xXx” киноны шинэ хэсэгт бүр ч их зэвсэг, үзэсгэлэнт бүсгүйчүүд ба адал явдалт тулаан гарах болно

Ксандер Кэйж буюу Вин Дизель дэлхийг аврахаар эргэн ирлээ. Нууц ажилтан Ксандер Кэйж энэ удаа шинэ даалгаварт явах бөгөөд түүнд үхлийн аюулт зэвсэг ба хуйвалдаантай тэмцэх хэрэг гарна. "xXx: Return of Xander Cage" киног найруулагч Д.Ж. Карузо бүтээсэн бөгөөд  энэ бүтээл нь нууц ажилтан "xXx"-ын тухай өгүүлж байгаа гурав дах кино юм.

Энэхүү киноны гол дүрд Вин Дизель, Сэмюэл Л. Жексон, Нина Добрев ба Руби Роуз нар тогложээ. Ямартаа ч, адал явдал, тулаан, экстрим спортод дуртай хүмүүст тус кино маш их таалагдана гэдэгт итгэлтэй байна. Тэгэхдээ дуртай киногоо хүлээн авч үзэхийг хүсвэл 2017 оны нэгдүгээр сар хүртэл хүлээх хэрэг гарна.

цааш үзэх