Хайх

Энэ хаврын нислэгээ Chanel-ын аксесуараар чимээрэй

Энэ хаврын нислэгээ Chanel-ын аксесуараар чимээрэй

Нислэгийн утга учир

Text: Ж.Чинбат


Зураг:

Парисын загварын долоо хоног дээр Chanel хавар, зун 2016 загварын шоугаа онгоцны буудал мэт тайзнаа гаргасныг санаж байна уу? Одоо харин жинхэнэ нислэгтээ бэлдэцгээе

"Өндөрт тэмүүл" гэх сэтгэл хөдөлгөм ятгалт Chanel брэндийн хавар, зун 2016 цуглуулгын гол уриа байсан. Тиймээс Карл Лагерфельд зөвхөн хувцасаар тогтохгүй аяллын хэрэгсэл болох цүнх, чемодан, малгай, сандал гээд бүгдийг тэнгэрийн уур амьсгалтай болгож орхисон. Эдгээр загварууд хамгийн туршлагатай аялагчдаас ч содон төрх бүрдүүлмээр байгаа хүмүүст таалагдана. Тиймээс бид хавар, зун цуглуулгын хамгийн гол аксесуарууд болох аяллын ХХL хэмжээтэй чемодонуудыг нэг дор цуглууллаа. 

Энэ хаврын нислэгээ Chanel-ын аксесуараар чимээрэй (фото 1)

Нисэх хүчний тод, цоглог өнгө алагласан гар цүнх, клач, будаг шунхны бөөрөнхий цүнхнүүд ч тун дэгжин, эрч хүчтэй харагдана.  Chanel-ын уламжлалт зиг заг хээтэй цүнх, клачнуудыг мөн брэндийн алдартай твид материалаар хийсэн байгаа. 

цааш үзэх