Хайх

1970-aaд оны винтэж уур амьсгал мэдрэгдэх Tommy X Zendaya цуглуулга

1970-aaд оны винтэж уур амьсгал мэдрэгдэх Tommy X Zendaya цуглуулга

Зендая тус брэндэд зориулсан хоёр дахь цуглуулгаа танилцуулж байна

Text: Бюро 24/7


Өнгөрөгч оны аравдугаар сард Tommy Hilfiger брэндийн нүүр царайгаар тодорсон жүжигчин Зендая тус брэндэд зориулсан хоёр дах цуглуулгаа танилцууллаа. Сонирхуулахад тэрээр өнгөрсөн оны гуравдугаар сард 1980-аад оны загварын охин тэнгэрүүд болох Фэрра Фосетт, Дайана Росс нарыг санагдуулам цуглуулгыг дизайнер Томми Хилфигертэй хамтран урлаж, Парисын загварын долоо хоногийн үеэр танилцуулсан билээ.

1970-аад оны хэв маягаас бүтээлч сэдэл аван урласан шинэ цуглуулга поло загварын даашинз, савхин цув, миди урттай юбка, могойн арьсан хээтэй даашинз, өргөн бүс, өргөн өмдтэй хослол, бүрх малгай, өвдөг давсан түрийтэй гутал зэрэг винтэж уур амьсгалтай загваруудаас бүрджээ. Түүнчлэн хэд хэдэн дотуур хувцас, пижам загварууд багтсан байлаа. Шинэ цуглуулга энэ есдүгээр сарын 8-ны өдөр Нью-Йоркийн загварын долоо хоногийн үеэр зохиогдох Tommy Hilfiger брэндийн загварын шоуны дараа худалдаанд гарахаар болжээ.

 

 

Сэтгэгдэл бичих

цааш үзэх