Хайх

Buro 24/7 тойм: Chanel Métiers d'Art Collection Paris — Rome

Buro 24/7 тойм: Chanel Métiers d'Art Collection Paris — Rome

Романтик нийслэл

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Карл Лагерфельд шинэ цуглуулгаа танилцуулах зорилгоор хамт олонтойгоо Ром уруу аяллаа. Тэр загварын шоу болох талбайг Парисын гудам болгон хувиргаж, талхны мухлаг, кино театр, ресторан байгуулжээ

Карл Лагерфельдийн сонгосон Ромын Cinecittà кино студи нь загварын шоу зохион байгуулахад төгс тохирох том талбайтай билээ. Дизайнер тэрхүү орон зайг бүрэн утгаар нь ашиглаж, бүхэл бүтэн Парисын жижиг гудам босгожээ. Уг гудманд талхны мухлаг, ресторан, кино театр мөн метроны буудал хүртэл бий. Түүнчлэн жижиг хотхон өөрийн гэсэн The Roman Express нэртэй сонин хэвлэдэг бөгөөд шоуны үеэр тэрхүү сониныг Лагерфельдийн загалмайлсан хүү зочдод тарааж явсан байна.

Ингээд бодоход Франц гудам босгох байсан бол Францаас явж, Италийг зорих шаардлага байсан гэж үү? Энэхүү ээдрээтэй асуултын хариуг Лагерфельд аль хэдийнэ бэлджээ. Түүний хэлснээр энэ нь хатагтай Шанель Via Giulia гэх байранд амьдарч, найруулагч Лукино Висконтитой дотно найзлаж мөн италийн кино одуудыг хувцаслаж байсан үеийг илтгэж байгаа гэнэ.



Цуглуулгын хувьд гэвэл тайз дээр маш их хэмжээний бараан өнгө болон саарал өнгийн олон төрлийн туяа ноёрхож байлаа. Торон нэхээстэй тирко, лаакан юбка, савхин хослол, сарафан-даашинз, урт бээлий зэрэг нь Карл Лагерфельдийн хэв маяг бүхий тачаангуй, хотын гудамжны бүсгүйчүүдийг илэрхийлж байгаа юм.

цааш үзэх