Хайх

Buro 24/7 тойм: Givenchy, намар-өвөл 2016

Buro 24/7 тойм: Givenchy, намар-өвөл 2016

Эртнээс эдүгээ хүртэл

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Рикардо Тишигийн хар цагаан өнгөнөөс бүрдсэн хаврын цуглуулга түүнийг Нью-Йорк хотод хичнээн их хайртай болохыг баталж өгсөн. Харин шинэ улирлын цуглуулга дизайнерын бас нэгэн сонирхлыг дэлгэлээ. Тэр нь Эртний Египет юм

Рикардо Тиши шинэ улиралд Эртний Египетийн өв соёлыг судлахаар шийджээ. Тэр Египетийн уламжлалт хувцасны хэлбэр ба загварыг дуурайх биш, харин энэ орныг илэрхийлэх хээ ба дүрсийг ашигласан байна. Шинэ цуглуулгын хувцаснууд дээрх толгой эргэм эрээн хээ, наамал зэргийг сайтар ажиглавал тэр дундаас шувууны далавч, гэрэлтсэн нүд, мозайк дүрснүүд болон геометрийн угалзнууд тодорч харагдах болно. Ховсдож буй мэт сэтгэгдэл төрүүлэх тэрхүү эртний Египетийн билгэдэлт нүдний дүрсийг Тиши маш олон давтамжтайгаар хэрэглэсэн байна. Тухайлбал долгиолсон хуниас бүхий захтай шар эрээн өнгийн богино даашинз дээр хэд хэдэн нүдний зураг хэвлэгдсэн харагдана. Харин хар өнгийн хамба хилэн хослолуудыг дизайнер алтлаг өнгийн бөөрөнхий том сахиусаар чимж, эртний нууцлаг уур амьсгал бүрдүүлжээ.

Эртний Египетийг санагдуулах бас нэгэн чухал элемент бол ирвэсний хээ юм. Зэрлэг муур нь Египетчүүдийн хувьд тэнгэрлэг амьтанд тооцогддог байсныг бүгд мэдэх биз ээ. Тиши ирвэсний хээгээр пальто, цамц, ба даашинзыг бүрхэж, зарим тохиолдол могойн хээтэй хослуулсан байлаа.

 

цааш үзэх