Хайх

Бюро 24/7 тойм: Antonio Marras, pre-fall 2017

Бюро 24/7 тойм: Antonio Marras, pre-fall 2017

Өдөөн хатгасан романтизм

Text: Buro.Mongolia


Зураг:

Дизайнер Антонио Маррас шинэ цуглуулга дээр ажиллахдаа зохиолч Дэвид Лоурэнсын "Lady Chatterley's Lover" уран бүтээлээс санаа авчээ. Өдөөн хатгасан өнгө аястай, бага зэрэг эротик энэхүү бүтээл нь анх 1928 онд бичигдэж байсан ч олон арван жилийн турш хорионд байсан билээ. Уран зохиолын гол дүр болох романтик сэтгэлгээтэй язгууртан бүсгүй бүх цаг үеийн уран бүтээлчдийн урлагийн тэнгэр болж байсан бөгөөд орчин үед ч бас үр нөлөөгөө үзүүлсээр байна.

Pre-fall цуглуулгын каталог хувцаснуудын ерөнхий сэдэвтэй нийцсэн харагдана. Хувцас ба гутлыг чимэх ирвэсний хээ, маш их хэмжээний торон нэхээс, хамба хилэн материал ба үслэг эдлэл зэрэг нь эртний тансаг уур амьсгалыг төгс бүрдүүлж байлаа. Загвар өмсөгчдийн үс засалт ба нүүр будалт 1960-аад оны хэв маягаар хийгдэж, шляп малгай, урт бээлий ба толгойн алчуур гэх зэрэг аксесуарууд ретро төрх агуулсан байлаа. Цуглуулгын үндсэн өнгөнүүдийн хувьд гэвэл үүнд бор, саарал ба алтан туяанууд багтжээ.

цааш үзэх