Хайх

Эмили Ратаковски дотуур хувцасны шинэ цуглуулга танилцууллаа

Эмили Ратаковски дотуур хувцасны шинэ цуглуулга танилцууллаа

Мэдээж хэрэг секси зураг авалтын хамтаар

Text: Бюро 24/7


Зураг:

Загвар өмсөгч Эмили Ратаковскигийн үүсгэн байгуулсан Inamorata брэнд дотуур хувцасны шинэ цуглуулга гаргалаа. Хамгийн анх усны хувцас гаргасан уг брэнд нь ойролцоогоор сарын өмнө анхны дотуур хувцасны загваруудаа танилцуулж байсан бол одоо ээлжит шинэ цуглуулгыг дэлгэж байна. Ратаковски шинэ загваруудаа унтлагын зориулалттай дотуур хувцас хэмээн нэрлэж байгаа ч унтлагын өрөөнөөс гадна гадуур ч өмсөж болохыг давхар онцолсон юм. Тодруулбал торон эсвэл даавуун загварын бодиг тэрээр өндөр суудалтай жийнсэн өмд болон смокинг хослолын дотор өмсөхийг санал болгосон байна.

Шинэ цуглуулгыг брэндийн албан ёсны вебсайтаас худалдан авах боломжтой бөгөөд боди нь $45-55 хооронд, харин топ нь $28-аар үнэлэгджээ.

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх