Хайх

Кутюр загварын долоо хоног: Valentino, хавар 2016

Кутюр загварын долоо хоног: Valentino, хавар 2016

Мариано Фортунигийн сахиусан тэнгэрүүд

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Valentino-гийн эрэгтэй загварын шоу болж өнгөрөөд хэдхэн л хонож байтал Мария Грация Кьюри ба Пьерпаоло Пиччоли нар бас нэгэн шинэ цуглуулга танилцууллаа. Энэ удаад дизайнерууд ямар нэгэн орны соёл биш, харин хувь хүний мөн чанарыг гаргахаар шийджээ

Сүүлийн үед зарим дизайнерууд кутюр цуглуулгаа илүү бодит амьдралд дөхсөн, өдөр тутмын төрх агуулсан болгохыг хичээх болсон. Энэ нь мэдээж хэрэг борлуулалтаа ихэсгэж, хэрэглэгчдийнхээ хүрээг тэлэх гэсэн бодлого юм. Харин Мария Грация Кьюри ба Пьерпаоло Пиччоли нар эсрэгээрээ зөвхөн үдшийн даашинз дээр төвлөрлөө. Тэдний цуглуулга бүхэлдээ газар хүрсэн урттай, төрөл бүрийн материал бүхий маш гоёмсог загваруудаас бүрдсэн байна. Хамгийн хачирхалтай нь дизайнерууд цуглуулгаараа дамжуулан хүний төгс бус байдлыг харуулахыг хичээсэн гэж хэлсэн байна. Гэтэл цуглуулгаас ямар нэгэн төгс бус байдал олж харахад тун хэцүү байлаа. Цорын ганц "өөлж" болох зүйл гэвэл хул өнгийн даашинз дээрх хамба хилэн оруулгууд гараар зурсан зурагнуудтай байв. Гэхдээ энэхүү өө нь хүртэл бидний хувьд үзэсгэлэнтэй харагдаж байсан юм. Энэхүү цуглуулгад төгс бус байдал гэдэг нь гүйцээгүй чанар гэсэн утгатай байж болзошгүй. Ганган гутал өмсөхийн оронд алтан чимэглэл зүүж, хөл нүцгэн гарч ирсэн загвар өмсөгчдийг үүгээр тайлбарлаж болох юм.

Valentino-гийн хамт олон энэ улиралд XX зууны эхэн үед алдаршсан загвар зохион бүтээгч Мариано Фортунигаас шинэлэг санаа авсан байна. Тэрбээр маш онцгой аргачлалын хуниас зохион бүтээсэн хүн юм. Тэрхүү аргачлалыг Мария Грация Кьюри ба Пьерпаоло Пиччоли нар цуглуулгадаа ашиглажээ. Гэхдээ хамгийн гол урам өгсөн зүйл нь Марианогийн сул эсгүүртэй загварууд юм. Valentino-гийн дизайнерууд энэхүү санааг цуглуулгынхаа үндсэн суурь болгож, ихэвчлэн хөдөлгөөн хориогүй, цээж хэсгээрээ хүртэл маш чөлөөтэй даашинзууд урласан байна.

цааш үзэх