Хайх

Мөрөөдлийн дүр зураглал: Jacquemus брэнд 10 жилийн ойн баяраа тэмдэглэлээ

Мөрөөдлийн дүр зураглал: Jacquemus брэнд 10 жилийн ойн баяраа тэмдэглэлээ

Хавар-зун 2020

Text: Бюро 24/7


Францын дизайнер Симон Порт Жакмюс нэрийн Jacquemus брэндийнхээ 10 жилийн ойн баярыг тэмдэглэн нэгэн онцгой цуглуулга танилцууллаа. Брамежан тосгонд байрлах лаванда цэцгийн талбай дундуур зөөлөн ягаан өнгийн уртаа гэгч нь тайз засаж, тайзнаа пастель өнгийн хувцсаар гоёсон байгалийн нүүр будалттай үзэсгэлэнт моделиуд гаргасан нь Instagram эринийхэнд тусгайлан зориулагдсан мөрөөдлийн дүр зураглал байлаа. Дизайнер цуглуулгыг Coup de soleil хэмээн нэрлэсэн бөгөөд эрчүүд болон эмэгтэйчүүдэд зориулсан нийт 65 загвараас бүрдүүлсэн байв. Гэхдээ бие барьсан даашинз болон богино шоортыг үл тооцвол цуглуулгын бусад загварууд болох өргөн мөртэй пиджак, сул брюк өмд, oversize сорочка, цэцгэн хээтэй цамц, юүдэнтэй цув зэрэг нь үнэн хэрэгтээ аль ч хүйсэнд хамааралтай юнисекс загварууд юм. Жакмюс энэ удаагийн цуглуулгадаа мөн Swarovski брэндтэй хамтран ажилласан бөгөөд брэндийн алдарт чулуунуудыг өөрийн хэв маягт оруулан загварууддаа маш нарийн мэдрэмжтэйгээр уусгасан харагдлаа.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих

цааш үзэх