Хайх

MFW: Dsquared2, хавар-зун 2016

MFW: Dsquared2, хавар-зун 2016

Баяр баясгалантай трэш

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Dsquared2 -ын Дин ба Дэн Кейтен нар өөрсдийн өвөрмөц хэв маягийн дагуу ажилласаар байна. Тэдний шинэ цуглуулгад Барбадос улс, электрон хөгжмийн фестиваль, серфинг, мөн хүчиллэг өнгөнүүд гээд олон төрлийн сэдвүүд нэг доор цугларчээ

Dsquared2 брэнд олон жилийн турш Кейтен ихрүүдийн тоглоомын талбай мэт байсаар ирсэн. Тэд сонирхсон бүх сэдвээ энэхүү брэндэд шингээгээд амжсан. Гэхдээ тэд ямар ч сэдэв сонгосон бай үргэлж өд, гинж, гялалзсан чимэглэл болон бусад галзуу чимэглэлүүдээр цуглуулгаа дүүргэдэг уламжлалтай. Кейтен ихрүүдийн тайз дээр цул хар төрх харна гэдэг хэзээ ч байшгүй, төсөөлөхийн аргагүй зүйл юм. Зөвхөн тод, "нүд сохлом" хүчиллэг өнгөнүүд бөгөөд олон төрлийн чимэглэлүүд л харах болно. Тиймээс шинэ цуглуулгад орсон цорын ганц энгийн, дан beige өнгийн "боолт" даашинзыг хүртэл тэд битүү шивээс шиг харагдах оймсон комбинзонтой хослуулжээ.

Хар усны хувцас болон хар өмднөөс бүрдсэн харьцангуй тайван хослолыг ч бас тэд зүгээр орхилгүй, дээгүүр нь олон өнгийн үдээснүүдээр чимжээ. Зарим тохиолдолд Кейтенүүд бүүр илүү чөлөөтэй сэтгэсэн нь харагдана. Тайз дээр серфинг эсвэл Барбадос хотыг санагдуулам галзуу ягаан өнгийн өдтэй, хээ ба чимэглэлүүдээр дүүрсэн, өөртөө усан хувцас, жийнс, хүчиллэг өнгөтэй үслэг эдлэл гээд өөр олон сэдвүүдийн хэв маягийг агуулсан даашинз гарч ирэхэд үзэгчдийн толгой эргэх шиг болно.

цааш үзэх