Хайх

MFW: Moschino, хавар-зун 2016

MFW: Moschino, хавар-зун 2016

Dangerous Couture Ahead!

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Энэ удаад Жереми Скотт шоуны талбайг зам зам засвар явагдаж буй бүс, харин моделиудыг замын ажилчид болгожээ

Жереми Скоттын цуглуулгыг хэдэн улирал дараалан хараад Moschnio-г хэзээ нэгэн цагт өөр хэв маягтай байсныг бараг мартаж дээ. Сүүлийн улирлуудын турш италийн загварын ордны "нүүр царайгаар" Сильвестр ба Твити, Барби, Спонж Боб гэх зэрэг хамгийн хачирхалтай баатрууд тодорч байсан. Тэгсэн ч Миланы загварын долоо хоног дахь Скоттын шоуны заал дүүрэн зочид, мөн цуглуулгын амжилттай борлуулалтыг харахад түүний хийж байгаа зүйлс хүмүүст нэлээд таалагддаг бололтой.

Энэ удаад тайз зам засвар явагдаж буй бүс болон хувирчээ. Эргэн тойронд хаалтын хашлагууд, аюулаас сэрэмжлүүлсэн хар-шар туузууд, хамгаалалтын дуулга болон зориулалтын багажууд харагдаж байлаа. Энэ сэдвийг Жереми Скотт хувцасны загварууддаа ч мөн адил идэвхитэй шингээжээ. Цуглуулгын эхний төрхүүд замын ажилчдын хувцсанд ашиглагддаг флюресцент материалаар хийгдсэн, ретро хэв маягийн хослолууд байв. Нөгөөтэйгүүр цуглуулгад зөвхөн trashy хувцаснууд биш харин "сайн" охидын дүр төрхөд тохирох загварууд ч мөн орсон харагдана. Тодруулбал зарим загвар өмсөгчид эрвээхий зангиатай коовт дээр цайвар ногоон өнгийн цамцан загвартай даашинз өмсөж, конус хэлбэрийн цүнх хослуулан барьсан нь цуглуулгын бусад загваруудыг харахад арай даруухан харагдлаа.

цааш үзэх