Хайх

Нью-Йоркийн загварын долоо хоног: Alexander Wang, хавар-зун 2017

Нью-Йоркийн загварын долоо хоног: Alexander Wang, хавар-зун 2017

Streetwear

Text: Бюро 24/7


Зураг:

Дизайнер Александр Ванг Нью-Йоркийн загварын долоо хоногийн хүрээнд adidas-тай хамтарсан онцгой төсөл болон өөрийн шинэхэн хаврын цуглуулгаа дэлгэлээ

Энэ зун загварын салбарынхан Alexander Wang ба Adidas нарын хамтын ажиллагааны талаар тасралтгүй шуурсан. Алдарт брэндийн урвуу харсан лого цахим сүлжээгээр тархаж, хүн бүрийн сонирхлыг татаж байсныг магадгүй та бас анзаарсан байх. Одоо хүртэл нууц хэвээр байсан уг цуглуулга удаан хүлээгдсэний эцэст дөнгөж өчигдөр албан ёсоор нээлтээ хийлээ.

"Энэхүү цуглуулгад би adidas Originals-ын сонгодог элементүүдийг ондоо өнцгөөс харуулахыг хичээсэн. Ерөнхийдөө бүх элементүүдийг орвонгоор нь эргүүлсэн гэж хэлж болно" хэмээн дизайнер Александр Ванг шинэ төслөө тайлбарлажээ.

Шинэ цуглуулгад мокасин гутал кеттэй холилдож, бугуйвч ба савхин цүнхнүүд хоорондоо хосолж, спорт оймснууд пүүзтэй нийлсэн харагдлаа. Харин Adidas-ын сонгодог гурван зураас бүхий бэлгэ тэмдэг Вангийн гар доор үдшийн гоёлын хээ болон хувирсан байлаа.

Adidas-тай хамтарсан цуглуулгаас гадна Ванг мөн өөрийн дараа жилийн хавар-зунд зориулсан шинэ загваруудыг танилцуулсан байгаа. Нарийхан зураасаар чимэглэгдсэн мини юбканууд нь эрэгтэй шоортыг санагдуулж, сул эсгүүртэй цамцнууд эрэгтэй хүний шүүгээнээс зээлдсэн мэт харагдлаа.

Александр Вангийн уг цуглуулга шоуны дараа шууд худалдаанд гарсан ч, зөвхөн тусгай байршлуудаар борлуулагдах болжээ. Тэдгээр ачааны тэрэг хэлбэрийн поп-ап дэлгүүрүүд Нью-Йорк хотын Вильямсбург хороолол ба Сохогийн тав дахь өргөн чөлөөнд байрлаж байна. 

цааш үзэх