Хайх

Говь брэндийн “LOUNGE LIZARD” цуглуулга: Лаунж стиль гэж юу вэ?

Говь брэндийн “LOUNGE LIZARD” цуглуулга: Лаунж стиль гэж юу вэ?

Бидний өдөр тутмын хувцаслалтыг өөрчилсөн стиль

Text: Д.Марал


Сэтгэл догдлуулж, бишрэл төрүүлэх онцгой увдистай загварын салбар үргэлж цаг үетэйгээ хөл нийлүүлэн өөрчлөгдөж, шинэ чиг хандлагуудыг тодорхойлдог. Сүүлийн жилүүдэд бид өөрсдийн тав тухыг эрхэмлэн, хэрэггүй зүйлсэд ач холбогдол өгөхөө багасгахын хэрээр дизайнерууд биед эвтэйхэн, илүү дутуу детальгүй энгийн загваруудыг шинэ цуглуулгуудаараа дамжуулан онцолсоор байгаа билээ. Тиймдээ ч яг одоо  "гэрийн" өнгө аястай, тав тухтай, минимал хийцээрээ онцгойрдог лаунж хэв маяг загварын салбарт хүчтэй байр суурь эзлээд байна. Харин хэрэглэгчдэдээ хамгийн чанартай, хэзээд ч эрэлттэй байх ноолууран загваруудыг хүргэхийг зорьдог Говь брэнд энэхүү дэлхийд зонхилж байгаа лаунж хэв маяг шингэсэн шинэ цуглуулгаа саяхан толилууллаа. Эрт дээр үеэс эрхэмсэг байдлын илэрхийлэл болсоор ирсэн ноолуур нь хичээл зүтгэл гаргаагүй хэрнээ дэгжин төрх бүрдүүлдэг онцлогтой ба Говь брэндийн энэ удаагийн “LOUNGE LIZARD” хавар-зуны цуглуулга тав тух, эрх чөлөөг мэдрүүлж энгийн, эрхэмсэг загваруудаар өөрийгөө илэрхийлэхийг уриалж байна.

Говь брэндийн “LOUNGE LIZARD” цуглуулга: Лаунж стиль гэж юу вэ? (фото 1)

Лаунж хэв маяг гэж юу вэ?

Зарим хүмүүс лаунж стиль гэхээр гэртээ өмсдөг спорт хэв маягийн сул эсгүүртэй цамц өмдний хослол, гэрийн халат зэргийг төсөөлөх нь бий. Гэвч лаунж стиль нь биед эвтэйхэн хэдий ч тансаг, хээнцэр загваруудыг хэлдэг билээ. Мөн лаунж загварууд аялал зугаалгад, оффист, төрөл бүрийн арга хэмжээнд гээд ямар ч үед, ямар ч байдлаар загварчлан өмсөхөд зохимжтой байдаг. Тэр дундаа ноолууран лаунж стилийн загварууд хамгийн тансаг харагддаг бөгөөд тухайн хүний хувийн стилиэс үл хамааран загварлаг шүүгээ болгонд заавал байх ёстой зүйл юм. 

“LOUNGE LIZARD” цуглуулга 

Байгалийн өнгө аяс, дулаан мэдрэмж шингэсэн загваруудаараа алдартай Говь брэндийн хавар-зуны шинэ цуглуулгатай танилцах төдийд биед эвтэйхэн, хөнгөн байдал нь сэтгэл сэргээж шууд л хувцасны шүүгээгээ шинэчилмээр санагдана. Нимгэн материалтай богино сүлжмэл цамц, сорочкан даашинз, мөчирний хээтэй кимоно маягийн цув, сул силуэттэй цамц болон өмдний хослолууд цуглуулгыг бүрдүүлжээ. Өнгөний хувьд пастель ягаан, цагаан, цайвар шаргал, зөөлөн ногоон, цэнхэр өнгөнүүд давамгайлсан нь дулаан улирлын нар ээсэн, баяр баясгалантай, өөдрөг мэдрэмжийг цацруулна. Мөн мозайк болон ойн модыг дүрсэлсэн урлагийн бүтээл мэт гоёмсог хээ угалзнууд, намирсан силуэтууд цуглуулгыг бүр ч харц булаам болгожээ.  


Хээтэй цув болон панама 

Модны мөчир, ногоон өвс болон жимс гээд дорнын өнгө аястай, шинэ бүхнийг илэрхийлсэн энэхүү цув нь бүхэлдээ хээгээр бүрхэгдсэн нь сүүлийн үеийн гол чиг хандлагуудын нэг юм. Мөн ижил хээтэй хос панама малгай нь энэ улирлын must-have загвар билээ.

Говь брэндийн “LOUNGE LIZARD” цуглуулга: Лаунж стиль гэж юу вэ? (фото 2)
Говь брэндийн “LOUNGE LIZARD” цуглуулга: Лаунж стиль гэж юу вэ? (фото 3)

Бүстэй кардиган

Эртний Ром хотын сүр жавхлант сүмийн ханан дээрх мозайк зургуудыг санагдуулам хээтэй кардиган нь үдшийн сэвэлзүүр салхинд дулаан байлгаж, биед тав тухтай мэдрэмж өгөхөөс гадна таныг загварлаг харагдуулах нь гарцаагүй. 

Говь брэндийн “LOUNGE LIZARD” цуглуулга: Лаунж стиль гэж юу вэ? (фото 4)
Говь брэндийн “LOUNGE LIZARD” цуглуулга: Лаунж стиль гэж юу вэ? (фото 5)

Зиг заг хээтэй өнгөлөг юбка

Энэхүү спорт-шик загварын юбка нь дахин давтагдашгүй, онцгой загварыг эрхэмлэдэг хүмүүст гарцаагүй таалагдана.

Говь брэндийн “LOUNGE LIZARD” цуглуулга: Лаунж стиль гэж юу вэ? (фото 6)
Говь брэндийн “LOUNGE LIZARD” цуглуулга: Лаунж стиль гэж юу вэ? (фото 7)

"Шаазан урлал" шааль

Шинэ цуглуулгад хэд хэдэн төрлийн хээтэй шаальнууд багтсанаас улбар шар болон ногоон өнгө хосолсон, зөвхөн ховор эдлэлүүдийн музейд л харж болох ховор шаазан ваарны хээтэй ноолууран шааль хамгийн ихээр анхаарал татлаа. Энэхүү загварыг хүзүүгээрээ тойруулан ороох, гадуур хувцсан дээрээ нөмрөх, бэлхүүсээрээ бүслэх гээд хүссэнээрээ загварчилж болох юм. 

Говь брэндийн “LOUNGE LIZARD” цуглуулга: Лаунж стиль гэж юу вэ? (фото 8)

Эрэгтэй кимоно загварын цув

Олон зуун жилийн түүхтэй кимоног орчин үеийн уур амьсгалтай болгосон, тансаг мөртлөө өдөр тутамд өмсөх боломжтой цув нь зөвхөн эрэгтэй гэлтгүй эмэгтэйчүүдэд зохимжтой харагдах хүйсгүй загвар гэдгээрээ онцлог юм.

Говь брэндийн “LOUNGE LIZARD” цуглуулга: Лаунж стиль гэж юу вэ? (фото 9)

 Сүлжмэл хослол 

Лаунж стилийг төгс илэрхийлэх хослол. Энэ хавар-зуны улиралд биед тааламжтай бөгөөд тухтай, цэмцгэр, тансаг энэхүү хослолыг тайлахыг хүсэхгүй гэдэгт итгэлтэй байна. Пүүз, сандаал, туфли, балерина зэрэг төрөл төрлийн гуталнуудтай хослуулан өмсөхөд тохиромжтой.

Говь брэндийн “LOUNGE LIZARD” цуглуулга: Лаунж стиль гэж юу вэ? (фото 10)

Говь брэндийн “LOUNGE LIZARD” цуглуулга: Лаунж стиль гэж юу вэ? (фото 11)
Говь брэндийн “LOUNGE LIZARD” цуглуулга: Лаунж стиль гэж юу вэ? (фото 12)
Говь брэндийн “LOUNGE LIZARD” цуглуулга: Лаунж стиль гэж юу вэ? (фото 13)
Говь брэндийн “LOUNGE LIZARD” цуглуулга: Лаунж стиль гэж юу вэ? (фото 14)
Говь брэндийн “LOUNGE LIZARD” цуглуулга: Лаунж стиль гэж юу вэ? (фото 15)
Говь брэндийн “LOUNGE LIZARD” цуглуулга: Лаунж стиль гэж юу вэ? (фото 16)
Говь брэндийн “LOUNGE LIZARD” цуглуулга: Лаунж стиль гэж юу вэ? (фото 17)
Говь брэндийн “LOUNGE LIZARD” цуглуулга: Лаунж стиль гэж юу вэ? (фото 18)
Говь брэндийн “LOUNGE LIZARD” цуглуулга: Лаунж стиль гэж юу вэ? (фото 19)

GOBI Cashmere

Холбогдох утас: 7004 8888

Facebook: GOBI Cashmere

Instagram: @gobicashmere_mn

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх