Хайх

Домогт төрхийг хэрхэн бүтээх вэ: Блогер Эйми Сонгийн эмэгтэйлэг дүр төрх

Эймигийн баримталдаг "Joie de vivre" хувцаслалтын зарчим

Домогт төрхийг хэрхэн бүтээх вэ: Блогер Эйми Сонгийн эмэгтэйлэг дүр төрх

Text: Ц.Намуун

Instagram ертөнцөд @songofstyle нэрээрээ алдартай загварын шүтээнүүдийн нэг, блогер Эйми Сонгийн хувцаслалт "Joie de vivre" буюу "амьдралын аз жаргал" гэх хөнгөхөн, хөгжилтэй хэв маягаараа алдартай. Эйми Сонг хэрхэн энгийн хялбар аргаар загварлаг дүр төрх бүрдүүлдэг тухайгаа бидэнтэй хуваалцлаа.

Өөрийн онцгой дүр төрхийг бий болго

Хүн бүрт бусдаас онцгой ямар нэг зүйл байдаг ба хувцаслалтдаа түүнийгээ шингээж өгөх нь өөрийн гэсэн стиль бүрдүүлэхэд чухал нөлөөтэй билээ. Харин стилиэ тодорхойлсны дараа зөвхөн өөртөө хэрэгтэй зүйлсийг худалдаж авахад тун амар байхыг Эйми онцолж байна. Эйми Сонгийн хувьд хээнцэр ганган аль эсвэл трендэд захирагдсан байдлаас илүү эмэгтэйлэг, өөгүй цэмцгэр хувцаслалтыг илүүд үздэг бөгөөд Isabel Marant, Caroline Constas, Self-Portrait зэрэг брэндүүдээс худалдан авалт хийх дуртай байдаг ажээ.

Домогт төрхийг хэрхэн бүтээх вэ: Блогер Эйми Сонгийн эмэгтэйлэг дүр төрх (фото 1)

Ямар ч үед өмсөж болох хувцас сонго

Орчин үеийн завгүй бүсгүйчүүдэд хөгжмийн наадамд оролцох, үдэшлэгт уригдах зэрэг гэнэтийн гоёх шаардлага их гардаг билээ. Ийм үед үргэлж бэлэн байхын тулд ямар ч үед өмсөж болох загвартай хувцаснуудыг сонгож байхыг зөвлөж байна. Тухайлбал фестивальд явахдаа кеттэй хослуулах боломжтой хэрнээ уруулаа будаж, өндөр өсгийт өмссөн үедээ гоёлын даашинз шиг харагдаж чадах тийм л хувцас сонгохыг Эйми хэлээд байгаа юм.

Домогт төрхийг хэрхэн бүтээх вэ: Блогер Эйми Сонгийн эмэгтэйлэг дүр төрх (фото 2)

Сонгодог загварууд нь хамгийн зөв хөрөнгө оруулалт юм

Усны хувцас, хүрэм гээд ямар ч төрлийн хувцас худалдан авахдаа аль болох сонгодог хэв маягтай, хэдийд ч үнэ цэнэтэй байх загварыг сонгохыг хичээгээрэй. Хэдий ийм загварууд ихэнхдээ илүү өндөр үнэтэй байдаг ч өөртөө хийж буй хөрөнгө оруулалт гэж бодох хэрэгтэй. Түүнчлэн сонгодог загварууд ямар ч үед таныг загварын өндөр мэдрэмжтэй харагдахад тань туслах болно.

Цөөн тооны хувцастай ч загварлаг харагдах боломжтой

Аялал гэдэг ажлын минь чухал хэсэг билээ. Хэрэв та ажлын шаардлагаар аялалд их явдаг бол хувцсаа хэрхэн зөв баглах асуудалтай тулгарч байсан байх. Хувцсаа тээшиндээ эвхэж хийхийн оронд хуйлах нь бага зай эзэлдэг бөгөөд нэг их индүүдэх шаардлага гардаггүй. Мөн дээр дурдсаны дагуу ямар ч үед өмсөж болох хувцас сонгох нь чухал билээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих

Цааш үзэх