Хайх

Louis Vuitton-ы урлан: Aлдарт брэндийн авдруудыг хаана, хэрхэн хийдэг вэ?

Louis Vuitton-ы урлан: Aлдарт брэндийн авдруудыг хаана, хэрхэн хийдэг вэ?

Урлан ба гэр бүлийн эдлэн


Зураг: Buro 24/7 Russia

Францын Louis Vuitton ордон нэлээд олон үйлдвэр ба урлантай. Эдгээрээс илүү чухалчлах хамгийн онцгой нь мэдээж хэрэг олны нүднээс далд оршдог. Парисын захын нэгэн хотхонд орших нууцат урлан зөвхөн бидэнд зориулж энэ удаа ганцхан өдөр үүдээ дэлгэн угтлаа

Парисын гадна, Сена мөрний зүүн эрэгт оршдог үйлдвэрлэлийн хот Аньер. Энд байх Louis Vuitton-ы анхны урланд хагас зууны тэртээгээс захиалагчдын авдар, цүнхнээс эхлээд тун өвөрмөц хэв маягтай захиалгуудыг ч зарим тохиолдолд хийж гүйцэтгэж иржээ. За ингээд бид францын загварын ордоны дээдийн дээд нууцат урланг үзэхээр тийшээ зорьлоо. 

Нам гүм гудамжинд байрлах Вьюттоны гэр бүлийн эзэмшил газрын хашааны гадаа Жолооч маань биднийг буулгав. Эргэн тойронд нь үзэсгэлэнт цэцэрлэг. Хойхно нь урлангууд байна. Louis Vuitton-ы бүх гайхамшиг яг л тэнд бодит зүйл болдог байна.

Байгууллагын төлөөлөгчид биднийг хоёрдугаар давхарт урьж цайгаар дайлаад гадна музейд нь байрлах дуу алдам ховор нандин зүйлсээ үзүүллээ.  Нэн түрүүнд 1905 оны, Францын колонизатор ноён Пьер Саворьян де Браззагийн авдран ор нүдэнд туслаа. Энэ ноён Африкийн цөлд энэхүү брэндэн эвхдэг орон дээр хэвтэж байна гэж Уран сэтгэмж, төсөөлөлд минь орж ирэх шиг.

Louis Vuitton-ы урлан: Aлдарт брэндийн авдруудыг хаана, хэрхэн хийдэг вэ? (фото 1)

Louis Vuitton-ы урлан: Aлдарт брэндийн авдруудыг хаана, хэрхэн хийдэг вэ? (фото 2)

Брэндийн эцэг, үүсгэн байгуулагч Louis Vuitton-ы байшингийн хамгийн том хэсэг нь XIX зууны далаад онд баригджээ. Гэвч урт хугацааны турш үзүүлэнгээр ашиглагдаж байсан  нэмэлтээр баригдсан барилгыг бодоход сонирхол татахуйц биш байлаа. Харин сүүлд амьдрахад зориулан шинэчлэгдсэнээр францын урлагийн гайхалтай шинэ төлөөлөл болж чаджээ. Ургамлын хүрээн дунд орших өнгөлсөн шилтэй аварга цонхны гаднаас дотор болж буй зүйл бараг харагдахгүй, титэмлэсэн навч, цэцэгсээр хучигдана. Харин дотроосоо гаднах болж буй зүйлс маш сайн харагдах аж.

Тасалгаа нь камин зуух, буйдангуудаар тохижуулсан тухлаг юм. Louis Vuitton яг энд зочдыг хүлээж авах дуртай байжээ. Эднийд хэд хэдэн цүнх зохион бүтээсэн София Копполла ирээдүйн бүтээлүүдийнхээ загварыг энд тунгаан бодож сууж байсныг санахад л эндхийн бүх зүйл бүтээлч мэдрэмжийг сэдрээж байх шиг, сэтгэгдэл төрнө. 

Louis Vuitton-ы урлан: Aлдарт брэндийн авдруудыг хаана, хэрхэн хийдэг вэ? (фото 3)

Louis Vuitton-ы урлан: Aлдарт брэндийн авдруудыг хаана, хэрхэн хийдэг вэ? (фото 4)

Удалгүй бид ёслолын хэсэг уруу яг булангийн цаана байх урланд ирлээ. Эхлээд авдруудын эх биеийг бэлддэг мужааны цехээр дамжин оров. Мод боловсруулах энгийн үйлдвэрлэлийг санагдуулна. Хадаас, алх ба нимгэн фанерууд.  Энэ бүхэн хэдэн арван мянган долларын үнэтэй тээш болон хувирна гэдэгт итгэхэд тун хэцүү. Буланд нь өнөөг хүртэл хэрэглэдэг эртний авдруудын хэмжээ бүхий схем зурагнууд байна.

Ажилчид нь даруу чимээгүй жинхэнэ францчууд шигээ англи хэлгүй байлаа. Бидэнд тайлбарлахдаа тээшнүүдийн суурь угсралтанд улиангар, габуниа гэгдэх хоёр төрлийн мод ордог гэлээ. Улиангар нь хөнгөн ба уян хатан шинж чанартай учраас авдруудын суурийг хийхэд нэн тохиромжтой гэнэ. Харин ерөнхий бүтцэд габуниаг ашигладаг чийг багатай учраас галбираа алдан агших аюулгүй ажээ.

Louis Vuitton-ы урлан: Aлдарт брэндийн авдруудыг хаана, хэрхэн хийдэг вэ? (фото 5)

Louis Vuitton-ы урлан: Aлдарт брэндийн авдруудыг хаана, хэрхэн хийдэг вэ? (фото 6)

Louis Vuitton-ы урлан: Aлдарт брэндийн авдруудыг хаана, хэрхэн хийдэг вэ? (фото 7)

Удахгүй дарсны зөөврийн шүүгээ болох модон хайрцгуудыг бид чимээгүй ширтэн зогсох үед Louis Vuitton-ы франц төлөөлөгч асуултыг минь таасан мэт эвтэйхэн урьтан хэллээ. "Бид захиалагчийнхаа ямар ч захиалгыг биелүүлдэг ч ганцхан авс л үйлдвэрлэдэггүй юм. Хүнийх ч бай, амьтных ч бай. Бидэнд тийм захиалга маш олноор ирдэг л дээ." 

Louis Vuitton-ы урлан: Aлдарт брэндийн авдруудыг хаана, хэрхэн хийдэг вэ? (фото 8)

Louis Vuitton-ы урлан: Aлдарт брэндийн авдруудыг хаана, хэрхэн хийдэг вэ? (фото 9)

Louis Vuitton-ы урлан: Aлдарт брэндийн авдруудыг хаана, хэрхэн хийдэг вэ? (фото 10)

Урлангууд дотор тун чимээгүй, гайхалтай цэвэрхэн ба зохион байгуулалттайгаас гадна ажил үүргийн хуваарилалтыг чандлан сахидаг. Өндөр зэрэглэлийн гар хийцийн ажил учраас ийм байх нь арга ч үгүй биз ээ. Урчуудын зарим нь их биеийг нь нийлүүлэн хадаж байхад нөгөө хэсэг нь арьсаа элдэж бусад нь оёж байлаа.

"Бид захиалагчийнхаа ямар ч захиалгыг биелүүлдэг ч ганцхан авс л үйлдвэрлэдэггүй юм. Хүнийх ч бай, амьтных ч бай"

Ажилчдын зургийг нь авах хориотой тул зөвхөн тэдний эвэршсэн гаруудыг л дуранд буулгаж болно. "Манай хүн хүч бидний хувьд хамгийн үнэт баялаг билээ" гэж тэд бахархалтайгаар ярьж байна. Зарим ажилчдын гадна хүрмэн дээр дөрвөн оронтой тоонууд харагдана. Жишээ нь нэг эмэгтэйгийнх "1975" гэж байлаа. Тэд дахиад л бидний асуугаагүй асуултанд шууд хариулахдаа  "Тийм тийм. Энэ хүн энд бараг 40 жил ажиллаж байгаа. Одоо та бидний тухай ойлгож байна уу?" гэв. Тийм ээ, ойлголоо. Мөн эднийхээ ажлаар дээд зэргээр бахархдаг мастеруудыг ч  бид ойлгож байлаа. Ер нь урчуудын өөдрөг байдал нь ямар ажил хийдгээс үл хамааран бүрээсийг хялбархан ширж буй хүний нүднээс л хүртэл тод харагдана.

Louis Vuitton-ы урлан: Aлдарт брэндийн авдруудыг хаана, хэрхэн хийдэг вэ? (фото 11)

Louis Vuitton-ы урлан: Aлдарт брэндийн авдруудыг хаана, хэрхэн хийдэг вэ? (фото 12)

Louis Vuitton-ы урлан: Aлдарт брэндийн авдруудыг хаана, хэрхэн хийдэг вэ? (фото 13)

Тун удалгүй биднийг арьс ширний агуулах уруу явах аялалд зохион байгууллаа. Энд маш их хэмжээний, олон төрөл, өнгө арьс байсны дотор LV-гийн нэрийн Epi байна. Энгийн арьсаар жирийн ажилчид нь захиалга хийдэг байхад содон, ховор арьсыг зөвхөн нарийн мэргэшсэн хүн л ашигладаг бөгөөд өөрөөр байх боломжгүй юм. Матар, могой, гүрвэл ба бусад өвөрмөц амьтдын үнэт материалыг сүйтгэж хэрхэвч болохгүй. Эдгээр болон бусад арьсаар цүнх урладаг тасгууд нь тусдаа өөр давхарт байрладаг. Тэнд доорхиосоо байгаагаас ч илүү дэг журамтай ажээ.

Ер нь энд цаг хугацаа зогссон мэт. XXI зууны мэдрэмж тэр чигээрээ үгүй болчих шиг. Ялангуяа морин тэргээр захиалагчдадаа одоохон хүргэгдэх гэж буй ретро авдруудыг харахад бүр илүү мэдрэгдэнэ. Урланд ер нь машин тоног төхөөрөмж маш бага ашиглах ба ихэнх зүйлсийг гараар урлан бүтээх юм. Технологижиж, даяарчлагдсан дэлхийн иргэн эднийд ирэхэд юу нь намайг хамгийн их гайхашруулсан гээч? Тэр бол эдний урлангийн хүмүүс, ажилтан, ажиллагсад нь. Урлаж бүй бүхий л зүйлстээ, үнэт эдлэлийн жижигхэн хайрцаг ч бай аварга том тээш ч бай бүгдэд нь тэд үнэн сэтгэлээсээ төгс ханддаг хүмүүс юм билээ. Чин сэтгэлээсээ урласан зүйлс гэдэг өнөө үед үнэхээр үнэ, цэнэтэй билээ.

Louis Vuitton-ы урлан: Aлдарт брэндийн авдруудыг хаана, хэрхэн хийдэг вэ? (фото 14)

Louis Vuitton-ы урлан: Aлдарт брэндийн авдруудыг хаана, хэрхэн хийдэг вэ? (фото 15)

Louis Vuitton-ы урлан: Aлдарт брэндийн авдруудыг хаана, хэрхэн хийдэг вэ? (фото 16)

Louis Vuitton-ы урлан: Aлдарт брэндийн авдруудыг хаана, хэрхэн хийдэг вэ? (фото 17)

Louis Vuitton-ы урлан: Aлдарт брэндийн авдруудыг хаана, хэрхэн хийдэг вэ? (фото 18)

Louis Vuitton-ы урлан: Aлдарт брэндийн авдруудыг хаана, хэрхэн хийдэг вэ? (фото 19)

 

цааш үзэх