Хайх

\"Шинийг эрэлхийлэгч Маноло Бланик\": Алдарт гутлын дизайнерт зориулсан үзэсгэлэн

"Шинийг эрэлхийлэгч Маноло Бланик": Алдарт гутлын дизайнерт зориулсан үзэсгэлэн

Лондонгийн The Wallace Collection музейд

Text: Бюро 24/7


Лондон хотын The Wallace Collection музейд алдарт гутлын дизайнер Маноло Бланикд зориулсан "Шинийг эрэлхийлэгч Маноло Бланик" үзэсгэлэн нээлтээ хийлээ. Жаклин Кеннедигээс эхлээд "Sex and the City" цувралын гол дүр болох Кэрри Брэдшоуд хүртэл гутал зохион бүтээж өгч байсан Маноло Бланикын сор бүтээлүүд болон түүнд урам зориг өгч байсан уран зураг, баримлууд энэхүү үзэсгэлэнд дэлгэгджээ.

Тухайлбал 2006 онд дэлгэцнээ гарч байсан "Marie Antoinette" кинонд зориулж урласан загварууд, түүний бүтээлч санааны эх үүсвэр болсон зураач Жан Оноре Фрагонарын 1767 онд туурвиж байсан "Савлуур" гээд төрөл бүрийн уран бүтээлүүд үзэсгэлэнд тавигдсан байна. "The Wallace Collection музей эрт үеэс л миний дуртай музейн нэг байсаар ирсэн. Миний уран бүтээлүүд уг музейд дэлгэгдэж буйд талархаж байна" гэж дизайнер Маноло Бланик ярьсан бол музейн эрхлэгч Ксавье Брэй "Бүх цаг үеийн хамгийн алдартай загвар зохион бүтээгчийн үзэсгэлэнг нээх боломж олдсонд баярлаж байна" хэмээсэн юм.

"Шинийг эрэлхийлэгч Маноло Бланик" үзэсгэлэн зургаадугаар сарын 10-наас есдүгээр сарын 1-нийг хүртэл дэлгэгдэхээр болжээ.

 

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх