Хайх

2016 оны хамгийн өндөр цалинтай загвар өмсөгчид

2016 оны хамгийн өндөр цалинтай загвар өмсөгчид

Дэлхийн шилдгүүд

Text: Ө.Тодгэрэл


Карли Клосс, Кендалл Женнер хоёр тэнцэж, Жижи Хадид анх удаагаа жагсаалтад багтлаа

Жизель Бундхен Forbes-ын жил бүрийн хамгийн өндөр цалинтай загвар өмсөгчдийн жагсаалтыг $30.5 сая долларын орлогоор дахин нэг удаа тэргүүллээ. Өдгөө 35 настай, загварын тайзны домогт бүсгүй энэхүү жагсаалтыг 2002 оноос хойш нэг ч алгасалгүй тэргүүлж яваа билээ. Хэдийгээр Жизель өнгөрсөн жил "тэтгэвэртээ гарсан" ч тэр жагсаалтын хоёрт бичигдсэн $10.5 долларын орлоготой Адриана Лимагаас бараг гурав дахин их ашиг олсон нь үнэхээр гайхамшигтай.

Кендалл Женнер ба Карли Клосс нар сүүлийн арван хоёр сарын хугацаанд тэнцүүхэн $10 сая долларын ашигтай ажиллаж, жагсаалтын гуравдугаар байранд зэрэг бичигдлээ. Загварын салбарт дөнгөж хөл тавьж байсан Женнер 2015 онд жагсаалтын арванзургаа дугаар байрыг эзэлж байсан бол, энэ жил тэр 13 байраар дэвшиж, маш өндөр амжилт гаргалаа. Calvin Klein ба Estée Lauder брэндүүдтэй хийсэн гэрээ түүний энэ амжилтад томоохон түлхэц болж өгсөн юм.

2016 оны хамгийн өндөр цалинтай загвар өмсөгчид (фото 1)

Жагсаалтад багтсан шинэхэн моделиудаас дурдвал Их Британий хамгийн өндөр цалинтай загвар өмсөгчөөр тооцогддог Рози Хантингтон-Уайтли болон одоо цагийн "It girl" Жижи Хадид нар мөн адил тэнцүүхэн $9 сая долларын орлого олж, есдүгээр байранд зэрэг жагслаа. Түүнчлэн Victoria's Secret-ийн өхөөрдөм сахиусан тэнгэрүүд болох Лили Олдриж, Жасмин Токс ба Тейлор Хилл нар анх удаагаа Forbes-ын энэхүү жагсаалтад багтаж, бүгд $4 сая долларын орлогоор арван долдугаар байранд эрэмбэлэгджээ. Харин Жордан Данн, Анжа Рубик, Кейт Аптон гэх зэрэг моделиуд хамгийн доод хэмжээ болох $4 сая долларыг давж чадалгүй жагсаалтаас хасагдлаа.

2016 оны хамгийн өндөр цалинтай загвар өмсөгчид (фото 2)

Хамгийн өндөр цалинтай загвар өмсөгчдийн бүрэн жагсаалт:

1. Жизель Бундхен: $30.5 сая
2. Адриана Лима: $10.5 сая
3. Кендалл Женнер ба Карли Клосс: $10 сая
5. Жижи Хадид ба Рози Хантингтон-Уайтли: $9 сая
7. Кара Делевинь: $8.5 сая
8. Кэндис Свейнпол ба Лю Вень: $7 сая
10. Миранда Керр: $6 сая
11. Наталья Водянова ба Лара Стоун: $5.5 сая
13. Даутцен Крус, Кейт Мосс ба Алессандра Амброзио: $5 сая
16. Жоан Смоллс: $4.5 сая
17. Лили Олдриж, Барбара Палвин, Жасмин Токс ба Тейлор Хилл: $4 сая

цааш үзэх