Хайх

Энэ улирлын хамгийн cool нарны шил: Alexander Wang x Gentle Monster

Энэ улирлын хамгийн cool нарны шил: Alexander Wang x Gentle Monster

M.PRI$$

Text: Бюро 24/7


Дизайнер Александр Вэнг Gentle Monster брэндтэй хамтран шинэ загварын нарны шил танилцууллаа. Cонирхуулахад тэд өнгөрсөн жил ч мөн хүчээ нэгтгэн "CEO" нэртэй The Matrix киноны загварыг санагдуулам нарны шил худалдаанд гаргаж байсан билээ. Харин энэ удаагийн загварыг M.PRI$$ хэмээн нэрлэсэн бөгөөд хамгийн анх Alexander Wang брэндийн намар-өвөл 2019 загварын шоуны үеэр танилцуулж байсан юм. Дизайны хувьд зууван хэлбэртэй ба хүрээг нь могойн хэлбэр дүрс бүхий метал оруулгаар чимэглэсэн байгаа. M.PRI$$ загвар тунгалаг ба хар өнгийн сонголттойгоор Gentle Monster болон Alexander Wang брэндийн вебсайтуудаар ирэх есдүгээр сарын 12-ноос эхлэн 320 ам.долларын үнээр худалдаалагдана.

Энэ улирлын хамгийн cool нарны шил: Alexander Wang x Gentle Monster (фото 1)

 

Сэтгэгдэл бичих

цааш үзэх