Хайх

Белла Хадид эргэн ирлээ: Түүний зураг Perfect сэтгүүлийн нүүрэнд

Белла Хадид эргэн ирлээ: Түүний зураг Perfect сэтгүүлийн нүүрэнд

Text: Buro.Mongolia


2023 он Белла Хадидын хувьд моделийн ажил буцалсан гэхээсээ илүү хамаг анхаарлаа эрүүл мэнддээ хандуулсан жил болж өнгөрсөн. Тэгвэл Белла ажилдаа эргэн орж 2024 оны анхны зураг авалтаа Perfect сэтгүүлээр эхлүүллээ. Тэрээр энэхүү ажилд дан ганц моделиор оролцоод зогсохгүй зураг авалтын багаа өөрийн биеэр бүрдүүлж, давхар арт директорын үүргийг гүйцэтгэжээ.

Белла Хадид эргэн ирлээ: Түүний зураг Perfect сэтгүүлийн нүүрэнд (фото 1)
Perfect' Issue Six | Bella Hadid 1.
Белла Хадид эргэн ирлээ: Түүний зураг Perfect сэтгүүлийн нүүрэнд (фото 2)
Perfect' Issue Six | Bella Hadid 2.

Нүүр зургийн гэрэл зурагчнаар Брайс Андерсон сонгогдсон байна. Тэрээр өөрийн карьераа моделиор эхлүүлсэн ч одоо түлхүү загварын сэтгүүлийн зураг авалт дээр ажиллаж буй чадварлаг нэгэн билээ. Харин редактораар Perfect сэтгүүлийн үүсгэн байгуулагч, стилист Кэти Гранд ажиллажээ.

Белла Хадид зураг авалтынхаа санааг дуучин Дебби Харригийн тайзнаа зогсож буй 1978 оны зургаас сэдэвлэсэн байна. Энэхүү гэрэл зурагт Дебби зурагт хуудсыг даашинз болгон өмссөн байгаа нь харагдах бөгөөд тухайн постерыг тэрээр тоглолт эхлэхийн өмнө гадаа хананаас урж авсан гэдэг түүхтэй билээ. Үүнээс гадна Белла Хадид артист Корбин Шогийн гаргасан “The People Fled When The Sun Went Down” үзэсгэлэнгээс урам зориг авснаа хэлжээ. Тус артист нь нүүр зураг дээрх Беллагийн өмссөн ягаан футболка, “Absolutely nothing. Nothing at all” постер, “Screaming in Perfect English” бичигтэй футболкаг урласан юм.

Белла Хадид эргэн ирлээ: Түүний зураг Perfect сэтгүүлийн нүүрэнд (фото 3)
Perfect' Issue Six | Bella Hadid 3.
Белла Хадид эргэн ирлээ: Түүний зураг Perfect сэтгүүлийн нүүрэнд (фото 4)
Perfect' Issue Six | Bella Hadid 4.

Белла сүүлийн хэдэн сарын турш хачигт халдварынхаа эмчилгээг эрчимтэй хийлгэсэн ба 2023 оны наймдугаар сард эмчилгээ хийлгэж байгаа үйл явцаасаа хуваалцаж бэлэн болсон үедээ хэвийн амьдралд орохоо Instagram-ынхаа дагагчидтай хуваалцаад байсан билээ.

@babybella777

First day back on set in 5 months!

♬ Sprinter Dave x Cench - Spotify Audios

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх